Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх
2017-12-15

“Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та бүсгүйчүүдийн дунд их алдартай. Эмэгтэйчүүдээс хайрын захиа хэр авч байсан вэ?

 

-Сайн мэдэхгүй байна. Надад хэдэн бүсгүй сайн эсэх нь миний сонирхлыг татахгүй байна. учир нь миний сэтгэлийг хөдөлгөдөг ганцхан бүсгүй бий.

 

-Хэдий та Австрали хүн хэдий ч таныг хайрлах Америк хүмүүсийн тоо хязгааргүй мэт. Ийм өндөрт хүрнэ хэмээн төсөөлж байв уу. Хүүхэд насны тань мөрөөдөл юу вэ?

 

-Америк бол олон хүний мөрөөдлийг биелүүлсэн боломж ихтэй улс. Азтай гэмээр хувь тавилангаар би урлагийн замд орсон нэгэн.  Мэдэхгүй юм. Арван нас хүртлээ том машины жолооч болохыг хүсдэг байлаа. Аав миний мөрөөдлийг биелүүлэхийн тулд их тоглоом авч өгдөг байлаа. Надад маш олон төрлийн тоглоомон машин бий. Өнөөдрийг хүртэл би тэдгээр дурсамж шингэсэн тоглоомыг хадгалсаар байгаа.

 

-Яагаад жүжигчин гэх мэргэжлийг сонгов?

 

-Ахаас минь болсон. Манай гэр бүлээс Крис Хемсворт хамгийн эхэнд урлагийн замыг сонгосон. Ах маань урлагийн хүн болоод удаагүй байхад удаах ах Лук Хемсворт жүжигчин болсон. Энэ хоёр л миний мөрөөдлийг өөрчилсөн. 16 настай байхдаа анхны драмдаа тоглоод л би салбараас гарч чадахгүй гэдгээ мэдэрсэн.

 

-Та өөрийгөө царайлаг гэж боддог уу?

 

-Өөрийгөө хангалттай царайлаг гэж боддог. /инээв/ Гэхдээ энэ худлаа бардамнал биш шүү. Өөртөө дургүй хүн гэж үгүй. Бусад хүмүүс юу гэх нь надад хамаагүй.

 

 

-Ах дүү гурав жүжигчин. Мэргэжил нэгтэй байх сайхан уу?

 

-Заримдаа нэг нэгнийхээ тоглосон уран бүтээлийг доош нь хийх үе тохиолдоно. Ихэнхдээ сайхан л байдаг.

 

-Крис Хемсворт дэлхийн шилдэг, ашиг орлогоороо тэргүүлж буй уран сайхны кинонуудад ээлжлэн тоглож байна. Түүний тоглосон “Тор” кино өнөөдрийг хүртэл амжилттай явна?

 

-Тиймээ ах маань энэ өндөрлөгт хүрэхийн тулд их хөдөлмөрлөсөн. Лук бид хоёрыг бодвол юманд их нухацтай ханддаг. Торын дүрийг бүтээхийн тулд эхнэртэйгээ хүртэл ярихгүй их удсан. /инээв/

 

-Ахдаа атаархаж үзсэн үү?

 

-Тиймээ атаархах үе бий. Крис их гайхалтай нөхөр бас халамжтай эцэг. Энэ бүхэн надад заримдаа дарамт учруулдаг.

 

-Майли та хоёр сүр дуулиантай салцгаасан. Мөн сүр дуулиантай нийлцгээсэн.

 

-Тийм ээ. Тэр бүсгүйг алдахыг хүсэхгүй байна. Би Майлиг өсвөр насны охин байхаас нь мэднэ. Майли нэг л өдөр миний зүрхэнд хүндтэй байрыг эзлэх болсон. Бид салж, хэсэг хол байсан нь алдаа болсон. Гэхдээ эдгээр өдрүүдэд нэг нэгэндээ ямар их хайртайг илүү ихээр мэдэрсэн. Түүнгүй хоосон өдрүүд надад хэцүү байсан.

 

 

-Эргэн нийлсэн шалтгаан?

 

-Шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л зүрх сэтгэлээ сонссон. Салалтын дараа надад их хэцүү байсан. Бид нэгнээ мэддэг болоод арав гаруй жил болж байна. Тиймээс тэр бүсгүйг мартах амархан байгаагүй. Надад их хэцүү, зураг авалтадаа хүртэл төвлөрч чадахгүй байсан үе бий. Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх.

 

-Та хоёрыг хуримаа хийсэн гэх юм. Энэ талаар?

 

-Уучлаарай би энэ талаар ярихыг хүсэхгүй байна.

 

-Яагаад?

 

-Зүгээр л ярихыг хүсэхгүй байна.

 

-Хүүхдийн талаар?

 

-Майли бид хоёр олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин