Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
2017-12-15

Британийн нийслэл Лондон хотын Хойд Кенсингтон дүүрэгт байрлах 23 давхар “Grenfell Tower” барилгад өнгөрсөн зургаадугаар сард гал гарсан билээ.

 

 

Уг түймрийн улмаас 71 хүн амиа алдаж, 1500 гаруй оршин суугч, эд материалын хохирол амссан байна.

 

Барилга 2-23 давхар хүртлээ шатсан бөгөөд дахин ашиглах боломжгүй болжээ. Өнөөг хүртэл цагдаагийхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй юм.

 

 

Тэгвэл өчигдөр Британийн эрх баригчид харамсалтайгаар амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг дурсгалын арга хэмжээнд Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз, Уилъям, Харри, гүнж Кейт Миддлтон болон Ерөнхий сайд Тереза Мэй нар оролцсон байна.  Мөн урлагийн оддоос дуучин Адель оролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Um maanii bad mii hum...dandaa arabuud bna shdee
2017-12-15