Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна
2017-12-15

Гэрэл зургуудыг MPA.mn

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлсэнтэй холбогдуулан иргэдээс гаргасан өргөдлийг сонсох  нээлттэй сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд боллоо. Нээлттэй сонсголд зохион байгуулах санаачилгад нэгдсэн гишүүдийн төлөөлөл, өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл, Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл, Иргэний нийгмийн төлөөлөл оролцож байгаа юм. Мөн нээлттэй хэлэлцүүлэгт Ж.Батзандан, Л.Болдоос гадна УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Оюун-Эрдэнэ нар оролцож байна. Нээлттэй сонсголд оролцсон иргэд асуудлаа хэлэлцүүлсэн юм.

 

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Баянбилэг:

 

-Д.Цогтбаатар өөрөө ирж оролцох боломжгүй гэж үзсэн. Өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан, тиймээс ажлын онцлогоос шалтгаалж хэвлэлийнхний өмнө ил гарах боломжгүй гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатар 2005-2006 онд Б.Хурцтай хамт ажиллаж байсан. Энэ үед Б.Хурцыг бусдыг хууль бусаар тагнаж, 50 сая төгрөг авах гэж буйг нь эсэргүүцсэнээс болж тэд муудалцсан байдаг. Б.Хурц гэдэг хүн 2013 оноос АТГ-ын дэд дарга болсныхоо дараа өш хонзонгоо авах гэж Д.Цогтбаатарыг Германы иргэнийг  хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулж, найман сар цагдан хорьсон.  Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд C1 телевизийн  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт холбогдохдоо Д.Цогтбаатарыг  германы утсыг нь барьж, машиныг нь уначихсан явж байсан гэж худлаа ярьсан.  Б.Хурц амьдарч байгаа хаяган дээрээ байдаггүй. Д.Цогтбаатар бол хилс хэргээр яллагдсан хүн. Д.Цогтбаатартай холбоотой асуудал улсын нууцад хамаарахгүй” гэлээ.

 

Гишүүн Ж.Батзандан “Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын хүмүүс солонгос иргэдийг залилсан байж болзошгүй” гэсний төлөө хэлмэгдүүлсэн. Өмгөөлөгчийн ярьж байгаагаар Ц.Элбэгдоржид тал олох зорилгоор Д.Цогтбаатарыг ялласан” гэлээ.  Д.Энхбат агсны гэр бүлийн төлөөлөл н.Халиун:

 

-Энэ хэрэг олон жил яригдаж байгаа. Манай талийгаачийг хууль бусаар авчирч амь насыг хохироосонд тэр үеийн төр засаг буруутай. Тухайн үеийн төр, засаг албан ёсоор уучлал гуйх хэрэгтэй гэж бодож явдаг. даг. Энэ Б.Хурц гэдэг хүн ах, дүү, хань ижил, үр хүүхдээс нь уучлал гуйгаад, нэр төрийг нь цагаатгаад өгчихөөсэй гэсэн хүсэлт байна. Германы хууль хяналтын байгууллагын хүн Д.Энхбат агсныг Монголд ирүүлэхэд оролцсон гэж байгаа. Германы тал оролцоогүй гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

С.Зориг агсны хэрэгт гүтгэж, Франц улсад албан ёсоор цагаачлах эрхтэй амьдарч байсан Д.Энхбатын амь насыг хороосон хэрэгт Б.Хурцыг буруутгадаг. Энэ хэргийг шалгуулна. Энэ асуудлаар тагнуулын байгууллагад хандана. Монгол төр хүн хулгайлдаг, хууль зөрчдөг байж болохгүй. Энэ асуудалд онцгой анхаарна.

 

Иргэн н.Цэрэннадмид:

 

-“Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийх үйл ажиллагааг тагнуул, цагдаа зэрэг 1200 гаруй зэвсэглэсэн хүмүүс зогсоосон. Б.Хурц ганцхан жилийн дотор суралцаад тагнуулч болдог юм уу. 2004 онд Б.Хурц дөрвөн хүний хамт Франц яваад Д.Энхбатыг баривчилсан. Энэ хүнийг 2-3 улс дамжуулж баривчилж авчирсан нь үнэн.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Тусгай чиг үүргийн хүн үү, улстөрч хүн үү. Энэ хүний талаар олон асуудал яригдаж байна. Б.Хурцын асуудлаар олон хурц зүйл болно. Хоёр байнгын хороогоор нээлттэй хэлэлцүүлэг явуулах гэж байна. Үүнийг дэгийн дагуу УИХ авч хэлэлцэх ёстой. Нээлттэй хэлэлцүүлгийн дараа санал дүгнэлт гарна. БНСУ-д Б.Хурцаас өөр Элчин сайдаар томилох хүн байхгүй гэж үү. 

УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнэ:

 

-Миний хувьд дөрвөн зарчмын асуудлыг сонирхож орж ирж байна. Ардчилсан Монгол Улсад дахин хууль зөрчсөн асуудал битгий гараасай. Б.Хурцын томилгооны асуудал хаалттай хэлэлцэгдэх гэж байгааг эсэргүүцэж байна. Эсвэл бүх Элчин сайдын томилгоо хаалттай хэлэлцэгдэх хэрэгтэй. Ер нь томилогдох гэж байгаа сэхээтэн томилох гэж байгаа сэхээтэн рүү дайрсан тохиолдол байхгүй.

 

Нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
TORIIN mafiig arilgax deer xyn byxen temtcex ectoi! OLON tymen bol byxniig xuu xamax chadaltai dalain ix tyrlegtei adil shyy dee.ENE ix xurliin gishyydiin canal ogch baigaa baidliig mash cain anxaaraarai.BI yamarxuu gishyyn gedgee tyyxend monxolcoor...
2017-12-16
Зочин:
unen
2017-12-16
ХҮРЭЛСҮХ:
Нэг тэрбум долларын өр нэмж тавьж байж 5 төрлийн халамж шинээр өгч байна шүү, тархины тураалтанууд аа. Ингээд байхад 20 онд Цуврал алуурчины намд санал өгвөл хохь нь шүү. Би ганц удаа л баруун гарын шулуун цохилт хийнэ шүү.
2017-12-16
Зочин:
Хурцад ямар хамаа байнаа. Тэр бол шилдэг мэргэжлийн тагнуулч. Энэ гэмт хэрэгтнvvд тэдний ар гэр гvйцэтгэх ажилтныг буруутгаж гvтгэх хэрээс хэтэрлээ
2017-12-15
Зочин:
unen
Зочин:
ЯГ БАРИН ТАВИН БУРУУТГАХ ЮМ БАЙНА УУ
2017-12-15
Зочин:
TORIIG IIM MUUHAI BOLGOSON HUN BOL ELBEGDORJ.ENE HUNII UED L ENE BUH MUUHAI HERGUUD GARSAN BAINA SHUU
2017-12-15
Их Хурал тардааа:
Элбэгдоржыг Омоорсон Дампу их хурал тарпан нь дээр юм БайнаМАН в гишуудыг хараад монголчууд ой гуталину байнааа Унэхээр инээхэд ч хэцууу Ямар тэнэгууд цуглараа ВЭ Их хуралд
2017-12-15
zochin:
Mongol.n terd yamarhuu humuus shurgaldag bsonii tod jishee ni ene hunii yarisan yaria bgaa baidal shuu dee...mun ter.n albanii shalguur mash muu bgaag.n tod jishee
2017-12-15
Ih hurls tardaa:
Elbegdorjiig Hamgaalsan Dampuu Ih Hural Tarzan ni Deer dee
2017-12-15
Ih hurls tardaa:
Elbegdorjiig Hamgaalsan Dampuu Ih Hural Tarzan ni Deer dee
2017-12-15
Зочин:
Төрийн нэрийн өмнөөс албан тушаалаа ашиглаж олж авсан мэдээлэлээ төрийн дараагийн албанд очихдоо ашигладаг энэ тэгээд шудрага аариун явдал мөн үүү түүний мэдээлэл хуучин албатай хамт байдаггүй өөрөө авч яваад өөрт хэрэгэтэй үедээ ашигладаг байж болох уу
2017-12-15
Зочин:
Төрийн нэрийн өмнөөс албан тушаалаа ашиглаж олж авсан мэдээлэлээ төрийн дараагийн албанд очихдоо ашигладаг энэ тэгээд шудрага аариун явдал мөн үүү түүний мэдээлэл хуучин албатай хамт байдаггүй өөрөө авч яваад өөрт хэрэгэтэй үедээ ашигладаг байж болох уу
2017-12-15