Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна
2017-12-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.  Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын  сайд С.Чинзориг нарыг тус тус томиллоо. 

 

Дараагаар нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх хэлэлцэв. Уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргасныг гишүүдийн  олонх дэмжлээ. Ийнхүү чуулганы хуралдаан хаалттай горимд шилжив. 

 

Чуулганы хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуулыг хэлэлцэж байгаатай зэрэгцэн Төрийн ордны А танхимд Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулж байгаа юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ХУРЦ ӨМНӨТ СОЛОНГОС УЛСААС ШИВШИГТЭЙГЭЭР ХӨӨГДӨНӨ. ИНГЭСЭН ТОХИОЛДОЛД ТОМИЛСОН МАН-ын угшилтай УИХ- ын гишүүд нүүр хийх аогагүй болно. Өмнөт солонгосчууд бол САЙН МУУ, САЙХАН МУУХАЙГ ДААНЧ САЙН ЯЛГАНА ДАА... ХУРЦ ИЧИХГҮЙ ОЧИЖ БУЛАЙ, ШИВШИГ БОЛОХЫГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ...
2017-12-17
zochin:
ard tumnii emne shivshigee haruulchad odoo neeh haalttai heleltsed yah be...buur teneg haragdad bna
2017-12-15
Зочин:
БНСУ-аас санаа нь зовдоггүй юм байх даа? Солонгос Хурцыг авахгүй ш дээ
2017-12-15
Зочин:
Төрийн нэрийн өмнөөс албан тушаалаа ашиглаж олж авсан мэдээлэлээ төрийн дараагийн албанд очихдоо ашигладаг энэ тэгээд шудрага аариун явдал мөн үүү түүний мэдээлэл хуучин албатай хамт байдаггүй өөрөө авч яваад өөрт хэрэгэтэй үедээ ашигладаг байж болох уу
2017-12-15