Түвдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд зориулсан утасны апплейкшн бий болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Гэхдээ уг апплейкшнийг зөвхөн “iPhone” утсан дээр ашиглах боломжтой хэмээн албаныхан мэдээлэв.
Энэхүү апплейкшний тусламжтай Далай ламын шашны айлчлал, айлдвар, гэрэл зураг, видео бичлэгийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой гэнэ.
Уг апплейкшний нэр нь “Dalai Lama” нэртэй аж.
Өнгөрсөн 2013 онд Ромын Католик сүмээс Ватиканы тэргүүний мэдээллийг багцалсан “Pope” апплейкшнийг гаргаж байсан юм.
Твиттер хуудаст Далай ламыг 14 сая хүн дагадаг билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |