Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ
2017-12-15

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн 50 гаруй ажилтныг санаатайгаар хордуулсан байж магадгүй байна. 

 

Энэ сарын эхээр тус үйлдвэрийн зарим ажилтан хордлогын шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдэж яаралтай тусламж авч байгаа тухай албаны эх сурвалжууд мэдээлээд байсан. Үүний шалтгааныг эцэслэн тодруулж чадахгүй байсан ч урьдчилсан байдлаар хоолны хордлого, угаарын хийн хордлого гэсэн ялгаатай дүгнэлтүүдийг газар дээр ажиллаж байсан Эрүүл мэндийн яамныхан хийгээд байв.

 

Харин газар дээрээс ирүүлсэн эх сурвалжийн мэдээллээр ажилтнууд Монголд байдаггүй химийн хорт бодисонд хордсон гэх дүгнэлт гараад байгаа юм байна. Энэ нь өмнөх бүх таамгийг эрс няцааж байгаа юм. Эсрэгээрээ үйлдвэрт битгий хэл Монголд байдаггүй, ашиглагддаггүй хорт бодисыг үйлдвэрт санаатайгаар нэвтрүүлж, ажилчдын эрүүл мэндэд халдсан гэх дүгнэлтийг гаргахад хүрээд байгаа юм байна. Санаатайгаар ажилтнуудын эрүүл мэндэд халдах энэ үйлдэл нь ямар зорилготой байсныг дүгнэн хэлэхэд эрт байгаа ч тус үйлдвэрийн удирлагуудыг харлуулах, нийгэмд сөрөг мэдээлэл тараах гэсэн оролдлого байж магадгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан дараа дараагийн шалгалтуудыг газар дээр хийх юм байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ккк:
Тэнэгтээд байгаарай
2018-03-06
Зочин:
Арай үгүй байлгүй дээ. Арьсаа хамгаалах гэсэн арга байж ч мэднэ. Үйллвэрлэлийн технологи, аюулгүй ажиллагаа хариуцсан нөхдүүд муу байна. Хэрэв үл мэдэх аюултай бодис үйлдвэрт нэвтэрсэн гэж байгаа бол хангамж, чанар хяналт, санхүү, харуул хамгаалалтын хүмүүсээ шалгаач
2017-12-17
Зочин:
Yunaas bolj hordson yaj emchileh talaar ymarch medleggui um blee.emch nar .yostoi burhandaa bayarlasab.
2017-12-16
Zochin:
Albaar hordulah n ch yu yum ve.
2017-12-16
Зочин:
Энэ үйлдэрийн эзэн Женко юм биш үү
2017-12-16
ккк:
Тэнэгтээд байгаарай
Зочин:
Нямка, Батзанд 2 уу. Vйлдвэрийн эзэн ХХБ биздээ
2017-12-16
mongol:
Arai ugui bailgui dee.huniig yu gj albaar horduulah ve dee.garchigaa zuv ugch bai ..hun er ni uur shigee busdiig boddog gsn.unen bh.
2017-12-15
Заа:
Заа битгий балайраад захиалгаар юм бичээд бай Шалтгаан тун энгийн ажилчид хордоод үхэх юм бол Төмөрлөгийн жинхэн эзэн дааж давшгүй өрөнд орно Урдчилж замаа зассан мэдээ хийлгүүлж бган биздээ.
2017-12-15
Зочин:
Arai ugui blgui de... unen bol aimaar l yum bndaa...hen yuni tuluu olon humuusii ami nasig zoliosond gargav? Odoo baitalaa.....
2017-12-15
Зочин:
Нөгөө тагнуул нь хаана байна. Хувийн ашиг орлогын төлөө тагнуул явуулдаг байгууллагын дарга байдаг юм уу.
2017-12-15