Христийн шашинтнуудыг мөргөл үйлдэж байхад нь халдлага үйлджээ
2017-12-18

Афганистаны хилээс 65 км-ийн цаана байрлах Пакистаны Куетта хотноо энэ амралтын өдөр террорист халдлага болсон байна.

 

 

Тус хотноо байрлах христийн сүм дотор мөргөлчид мөргөл үйлдэж байхад амиа золиослогч этгээд халдлага үйлджээ.

 

Амиа золиослогч амиа егүүтгэхээсээ өмнө мөргөлчид рүү гал нээсэн аж.

 

Халдлагаар найман хүн амиа алдаж, 20 гаруй хүн бэртжээ.

 

Сүмийн төв хаалга дээр байршуулсан хяналтын камер амиа золиослогчийг дурандаа буулгаж авсан байна.

 

Уг халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээсэн талаар Пакистаны эрх баригчид мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин