ОУВС Монголд 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо
2017-12-18

ОУВС-ын захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн I, II шатны үнэлгээг баталгаажуулан Монгол Улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо.

 

Монгол Улс уг санхүүжилтыг авснаар хөтөлбөрийн хүрээнд нийт 118.6 сая ам.долларын санхүүжилт авч байгаа юм.  

 

Зөвлөлөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт тооцоолсон түвшнээс өндөр байгаагийн зэрэгцээ бүх зорилтуудаа биелүүлснийг онцолжээ.

 

Тэд энэ оны эдийн засгийн өсөлтийг 3.3 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан ч арваннэгдүгээр сарын байдлаар 5.8 хувьд хүрээд байгаа юм.

 

Зорилтоо давуулан биелүүлэхэд бодлогоо сахилга баттай хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн гэж үзлээ. Түүнчлэн гадаад орчинд таатай үзэгдэл ажиглагдаж байгааг ч дурджээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд энэ оны төсвийн давсан орлогын хагас орчмыг хадгалж, өрийн удирдлагыг сайжруулахад ашиглах гэнэ. Харин үлдэгдлийг Засгийн газрын төлөвлөгөөний даруу өгөөжтэйгөөр зарцуулахын зэрэгцээ Төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал болгон олгоход зориулах юм байна.

 

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
juyh:
Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3 -иас 3.5 хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг WhatsApp 33644664081 vicentiasolaragmail.com vicentiasolaragmail.com
2017-12-19
Bilguun:
Бага багаар үнэгүй биткойн цуглуулахыг хүсвэл доорх сайт бүртгүүлээрэй. Хамгийн найдвартай сайт httpsbtcclicks.com?r=e2567160 - Surf Ads гэсэн линк рүү орж гарч ирсэн линкүүд дээр нэг нэгээр нь дараад тодорхой хугацааны дараа капча бөглөөд койн цуглуулна. Сурталчилгаанууд байнга нэмэгдэж байдаг.Мөн дагагч бүрээсээ 80-ийн бонус авч өсөх боломжтой.
2017-12-18