Сөүлийн эмнэлэгт дөрвөн нярай нас баржээ
2017-12-18

Өмнөд Солонгосын Сөүл хотын “Эвха” эмэгтэйчүүдийн их сургуулийн эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан дөрвөн нярай нас барсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан уг хэргийг шалгаж, тусгай мөрдлөгө явуулж эхэлсэн гэнэ.

 

Дээрх хүүхдүүд бүгд инкубаторуудад байсан бөгөөд хэдхэн цагийн зайтай хүүхдүүдийн зүрх зогсчээ.

 

“Хүүхдүүдийн зүрхний ачаалал гэнэт нэмэгдсэн бөгөөд эмч нар тэдний амийг аврахын тулд бүхий л бололцоогоо ашигласан” хэмээн албаныхан мэдэгдэв.

 

“Нярайнууд амьсгал хураахаасаа өмнө амьсгалахад бэрх байсан” хэмээн гэр бүлүүд нь орон нутгийн хэвлэлийнхэнд ярьцгаажээ.

 

Хүүхдүүд амьсгалахад нь бэрх байсан шалтгааныг эмч нар олохоор ажиллаж буй бөгөөд цагдаагийнхан “Халдварт өвчнөөс үүдэлтэй байж магадгүй” хэмээн мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин