Себастиан Пинера Чилийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо
2017-12-18

Чили улсад энэ амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо “Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр “Үндэсний шинэчлэл”-ийн намыг тэргүүлэн оролцсон Себастиан Пинера ялалт байгуулаад байна” гэж мэдэгджээ.

 

Ялалт байгуулаад буй Себастиан Пинера 2010-2014 оны хооронд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

 

Тэрбээр нийт сонгогчдын 54.58 хувийн саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч сэтгүүлч Алехандро Гильер 45.42 хувийн санал авчээ.

 

Саналаа өгөхөөр бүртгэгдсэн 14.3 сая иргэний 7 сая нь буюу 48.98 хувь нь саналаа өгчээ.

 

Пинерагийн нийт хөрөнгийг зургаан жилийн өмнө “Форбес” сэтгүүл 2.4 тэрбум ам.доллар хэмээн мэдээлж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин