МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг бүртгэлээ
2017-12-18

 

Монгол Ардын Намын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцлээ.

 

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Монгол Ардын Намын даргаар Ухнаагийн Хүрэлсүхийг сонгосныг, мөрийн хөтөлбөрийг болон дүрмийн өөрчлөлтийн зарим хэсгийг бүртгэв.  

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.supremecourt.mn

Shuud.mn
Сонин хачин