АНУ-ын нисдэг тэрэгний цонх сургуулийн дээрээс унажээ
2017-12-19

Японы Окинава аралд байрлах АНУ-ын зэвсэгт хүчнийхэн өнгөрсөн долоо хоногт нисдэг тэргээг эргүүл хийж байхдаа нисдэг тэрэгнийхээ цонхыг тус арлын нэгэн дунд сургуулийн дээрээс унагасан талаар “NHK” агентлаг мэдээллээ.

 

 

Техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлаа хангаагүй нисдэг тэргээр эргүүл хийсэн албан хаагчдад хариуцлага тооцохоо Окинава дахь АНУ-ын Футенма агаарын баазын удирдлагууд мэдээллээ.

 

Тэнгэрээс гэнэт онгоцны хаалга унах үед сургуулийн сурагчид ихэд цочирдсон бөгөөд уг үйл явдлын улмаас гадаа орох байсан биеийн тамирын хичээлийг зааланд оруулахаар болсон байна.

 

Уг үйл явдлын улмаас сургуулийн барилга болон сурагчид ямар нэгэн  гэмтэл аваагүй гэнэ.

 

Нисдэг тэрэгний хаалга уг сургуулийн сурагчдын дасгал хийдэг задгай талбайгаас 10 гаруйхан метрийн цаана унажээ.

 

АНУ-ын цэргийн удирдлагууд өчигдөр Окинава арлын дэд захирагч Моритаке Томикава болон оршин суугчдаас уучлалт гуйсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Amerikchuud yaponiig olon jil hamgaalsan bolohoor ene zergiin baitugai heden yaponiig ustgah erhtei
2017-12-31
nugguuuuu l delgertsetseg:
ene chin ugaaasaa orchuulna gej holiodog gar daaa
2017-12-21
irgen:
ih um bolnoo ene ulstai naizlaad baival
2017-12-19
зочин:
Бас Сургуулийн дээрээс гэхлээр байшин дээр юм байна гэтэл БТ-ын талбайн ойролцоо болоод явчлаа! Энэ сэтгүүлчид бичиж байгаа зүйлийнхээ нэр болоод урьдах өгүүлбрээ харах ч чадваргүй байдаг нь үнэн хөөрхийлөлтэй!
2017-12-19
ЗОЧИН:
ZALUU.COM МЭДЭЭ БИЧИХ ГЭЖ ҮНЭН ХОЛИОХ ЮМАА. НИСЛЭГ ТЭРЭГНИЙ ЦОНХ УНАСАН ЮМ УУ ГЭТЭЛ ХААЛГА ГЭЭД БИЧЭЭД БАЙХ ЮМ. АЛЬ НЬ ЮМ БЭ? ЭСВВЭЛ ГАРЧИГ ЧИНЬ БУРУУ ЮУ??? ЭНЭ МЭТЧЛЭН ЦОНХ, ХААЛГА 2 ӨӨР ӨӨР ГЭДГЭЭРЭЭ ЖААХАН Ч ЮМ БИШ ШҮҮ??? ХАРИУЦЛАГА ГЭДЭГ БОЛ ЖИЖИГДЭХГҮЙ Л ТИЙМЭЭС ЭНЭ БОЛ ТОМ ХАРИУЦЛАГЫН АЛДАА БАЙНА.
2017-12-19