Хүндийг өргөгч М.Анхцэцэгийг МУГТ-д тодорхойлжээ
2017-12-19

 

Энэ сарын 3-нд Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс медаль хүртсэн билээ. Ази тивийн хошой аварга, оюутны дэлхийн аварга зэрэг амжилтанд хүрээд байсан түүний хувьд Анахейм хотод болсон  ДАШТ-д огцон өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөснөөр өөрийн жиндээ буюу 75 кг-ын ангилалд хүрэл медаль хүртсэн. Энэ нь Монголын хүндийн өргөгчдийн түүхэнд ДАШТ-ээс авсан анхны медаль болсон билээ. Тэгвэл түүнийг болон түүний багш дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг холбооны зүгээс МУГТ цолонд тодорхойлохыг бүх нийтээрээ дэмжсэн байна. Уг үйл явдал өчигдөр болсон оны эцсийн тайлангийн хурлын үеэр болсон байна.

 

Мөн хурлын үеэр Монголын хүндийн өргөлтийн шигшээ баг тамирчид ирэх онд олон тэмцээн уралдаанд оролцохоос насанд хүрэгчдийн ДАШТ болон Индонези улсын Жакарта хотноо болох Азийн спортын наадамд гол анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Arai l udaan yum bish uu Haltmaagiin Battulga:
Delhiin awargaas medali awahad shuud gawiyat tsol ogdog biz dee yamart ni shuud ogood yamariig ni marttag bna aa arai baigaa yum bish uu. Urmaar tamirchidaa tejeegeech ee. Erhem hundet eronhiilogchoo.
2017-12-26
АНХАА:
УГАЛЗЦЭЦЭГ,АНХЦЭЦЭГ 2 ГАВЪЯАТ ТАМИРЧИН БОЛНОООООО.
2017-12-19
Mongol:
Tamirchin n yaah ve amjilt gargaad saihan l bna, zaluu ch bna. Ene tamirching beltgeed temtseen uraldaand bainga avch yavj baigaa dasgaljuulagch bagshiig n bas martaj bolohgui shuu.
2017-12-19
Дэмжигч:
Одоо Гавьяат тамирчин цол егеегуй байсан юм уу? Гавьяат цолыг нь егчих хэрэгтэйшдээ! Дэмжиж байна! Эруул энх, Амжилт хусье!
2017-12-19
Зочин:
ДЭМЖИЖ БАЙНА, АНХАН ШАТНЫ ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ Л ГОЛЛОН ҮНДЭСЛЭН ШАГНАЛ ОЛГОХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ, ДЭМЖИЖ БАЙНА. АМЖИЛТ
2017-12-19
ZOCHIN:
ZOV SHIIDVER BAINA. ULAM HICHEETCGEEGEEREI.
2017-12-19