11 аймагт автомашин олголоо
2017-12-19

Гэрэл зургуудийг MPA.mn

 

Засгийн газраас зарим аймгуудад ариутгал,халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашин олгохоор болсон. Эдгээр автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

 

 

Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 11 аймагт 16 автомашин олгож байгаа юм.  Уг ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр зэрэг албаны хүмүүс оролцож аймгуудын төлөөлөлд ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-69 автомашины түлхүүрийг гардууллаа.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za bas yun baahan yambii 69-d ve?! Odoo iim hogiin mashin shahdagaa bolildoo..aliin bolgon ork tsarailah gesen yum be?!
2017-12-19
vovka:
Uaz ch ug ni sain tereg shuu suuliin ueiih ni amarhan evdreed b.dag boltson bailee yum l bol hamaraa suhuulcheel
2017-12-19