Төвбанк хуулиа мэдэхгүй “зуд”-ын байдалтай байна
2017-12-19

 

Хуульзүйн байнгын хороо хуралдав.  Хуралдаанаар Төв банкны тухай болон дагалдах хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж,  хариулт авсан юм. Төвбанкны хуулийг дагалдаж орж ирсэн Захиргааны хэргийн тухай хуулийн төсөлд гишүүд шүүмжлэлтэй хандсан юм.

 

Тухайлбал Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Монголбанк хэнд захирагдах вэ? Монгол банкнаас гаргасан акт одоогийн үйлчилж байгаа хуулиар ХЗДХЯ-нд харъяалагдана. Гэтэл харъяаллыг хасах өөрчлөлт оруулжээ.  Шүүх ч ажлыг нь хянахгүй юм байна” гэлээ. Үүнд “Захиргааны эрхийн акт гардаг. Зарим эрхийн акт нь ХЗДХЯ-нд бүртгэгддэг. Төв банкны хараат бус байдал энэ асуудалд алдагдаад байна. Захиргааны эрхийн актууд дээр танайх улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд бүртгүүлж болно. Гагцхүү Засгийн газар үүнийг  хянаад байх нь асуудал үүсч байна гэсэн. Тийм учраас бид Төвбанкны тухай хуулийг дагалдах Захиргааны хэргийн хуулийн төсөлд нэмэлт оруулж байгаа” гэсэн хариултыг Төв банкны зүгээс өглөө.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Манайх Захиргааны хуулийг хэрэгжүүлээд мөрдүүлээд явж байна. Манай яам энэ актын хууль зөрчилдөж байгаа заалтыг хэлж, засч залруулахыг  мэдэгдлийг өгч байгаа. Банкны Ерөнхийлөгч хууль номоороо хэм хэмжээ тогтоосон акт гаргаж байгаа бол бидэнд яриад байх зүйлгүй. Банк өөрөө хуулиа зөрчихөөс сэрэмжилж зохицуулалт хийж байна. ОУВС-гийнхан үүн дээр эсэргүүцээд байхгүй. Тийм учраас энэ хуулийг буцаасан нь дээр. Та нар хуулиа мөрдөөд, алдаагүй зүйл хийж бай. Маш их алдаа гаргах юм. Дотооддоо хуулийн тасагтай болчих хэрэгтэй. Яамд “зуд”-ын байдалтай л байх шиг байна лээ.  Хуулиа өөрсдөө мэдэхгүй байна гэсэн юм.

 

Гишүүн Ж.Батзандан:

 

-Захиргааны хэргийн хуулиар бүртгэгдсэн актуудаас Монголбанк бүртгүүлэхгүй гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж ирж байна гэж би харж байна. Монголбанк өнөөдрийн хүртэл хуультай хуульгүй дураараа дургисан. Дуртай үедээ нууцаж,  хаачихдаг. Барууныхан ингэж зөвлөсөн, ОУВС ингэж зөвлөсөн гээд хэлчихдэг. Энэ улсыг хэн мэдэх болж байна. Монголбанк одоо байрандаа очсон нь дээр.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд  “Монголбанкны албан тушаалтан, өмнө нь хашиж байсан этгээдийг хуульд зааснаас бусад тохиолдолд  этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэн холбогдуулан хариуцлага тооцохыг хориглоно”   гэж байна. Хуулиас давсан эрхтэй газар болох нь. Тиймээс Төв банкны дагалдах хууль болох Захиргааны хэргийн хуулийн төслийг дэмжих боломжгүй тул хууль санаачлагчид нь буцаая гэсэн санал гаргаж байна. Энэ асуудлаар санал хураалт явуулъя” гэлээ. Байнгын хорооны гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн саналыг дэмжлээ. Тиймээс хууль санаачлагачид нь буцаалаа.

 

Ийнхүү өнөөдрийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Батзандан гишүүн аргагүй л хууль уншдаг хүн бна даа
2017-12-19
Зочин:
Ёстой нэг инээдтэй хуулийн төсөл байна даа. Монгол банкны Баяртсайхан гэгч чинь ийм мал шиг амьтан юмуу
2017-12-19
Зочин:
Ёстой нэг инээдтэй хуулийн төсөл байна даа. Монгол банкны Баяртсайхан гэгч чинь ийм мал шиг амьтан юмуу
2017-12-19