Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2017-12-20

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна .

 

2017 оны 12 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин