Б.Хурцыг “алах” гээд хууль зөрчив үү?
2017-12-20

 
Тагнуулын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилсон асуудал хэсэгтээ анхаарлын төвд байх бололтой. Учир нь Б.Хурцыг томилсон чуулганы үеэр болсон явдал хууль зөрчсөн болохыг мэргэжлийн хуульчид, ажиглагчид хэлж байна. Тэр болсон явдал нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нарын зохион байгуулсан Нээлттэй сонсгол юм.
 
Монгол Улсад Нийтийн сонсголын хууль гэж байдгаас Нээлттэй сонсголын тухай хууль журам  байдаггүй байна. Гэтэл дээрх гишүүд ийм нэр оноогоод Б.Хурцын эсрэг хүмүүсийг Төрийн ордонд цуглууж яриулав.
 
Үнэндээ, тэр хуралд очиж “юм” ярьсан хүмүүсийн буруу биш. Харин хууль дүрмээ хамгийн сайн мэдэх дээрх хууль тогтоогчид хууль зөрчин барин Нээлттэй сонсгол гээчийг зохион байгуулсан нь анхаарал татаад байгаа юм.
 
Ер нь  Б.Хурц гэдэг хүн Ж.Батзандангийн ахын тухай, Лу.Болдын талаар, Ц.Нямдоржийг ч бас ярьсан байж болно. Үүнд нь Ж.Батзандан, Лу.Болд, Ц.Нямдорж  нарын гишүүн гомдсон байж болно. Гэхдээ гомдлоо гээд хуулиар наадах хэрэггүй юм.
 
Б.Хурцын асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах, Өргөдлийн байнгын хороогоор энэ тухай хэлэлцэх эсэх талаар УИХ-ын холбогдох субьектүүд ярилцаж, хэлэлцсэн байдаг. Харин энэ нь хууль эрх зүйн хувьд боломжгүй гэж шийдсэн байгаа юм. Энэ тухай Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэрхүү Нээлттэй сонсгол гэдэг хурал дээр орж мэдэгдсэн.
 
Учир нь УИХ бол Монгол төрийн эрх барих дээд байгууллага. Өөрийн хуультай, дэг жаягтай. УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл долоо хоногийн баасан гаригт хэлэлцэж баталдаг. Дараагийн даваа гаригт нь УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэнэ. Мягмар, лхагва гаригт тухайн асуудлыг Байнгын хороодоор, пүрэв, баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг номтой. Гэтэл огт яригдаагүй асуудлыг хэдэн гишүүн сайн дураараа, өөрсдийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулсан болж таарч байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ нь УИХ дотор үл ойлголцол яваад байгаа юм шиг, дур зоргоороо байгсад олширч, эмх замбараагүй байдал газар авч байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгөөд байгаа юм.
 
Энд бас нэг зүйлийг хэлэхэд Ж.Батзандан, Лу.Болд нарын гишүүдийн зохион байгуулсан хуралд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж орж суусан. Үг ч хэлсэн. Түүнээс өмнө ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа Б.Хурцыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байв. Энд бас л хуулийн зөрчил үүсээд байгаа юм. Уг нь Элчин сайдад нэр дэвшигчийн нэр ус, мэдээллийг Гадаад харилцааны яамнаас Ерөнхийлөгчид, Ерөнхийлөгчөөс Засгийн газарт оруулдаг. Засгийн газар хэлэлцээд тухайн нэр дэвшигчийг дэмжвэл УИХ-тай зөвшилцдөг юм байна. УИХ дэмжсэнээр Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Элчин сайдыг томилно. Хууль дүрэм нь ийм. Гэтэл Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хээр хөдөө ганцаараа явж байгаа юм шиг нэгэнт дэмжээд явуулсан Элчин сайдаа эсэргүүцэж яриад явааг ойлгоход бэрх байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь дэмжинэ гэдэг Ц.Нямдорж сайд дэмжээд явуулсан л гэсэн үг юм.
 
Энэ мэтээр Б.Хурцыг Элчин сайдаар томилсон шийдвэр тойрсон үйл явдлууд хөвөрч байна. Юутай ч энэ удаад дээрх нэр бүхий гишүүд Б.Хурцыг “алах” гээд хууль зөрчив бололтой.
 
 
Б.ДАМДИН
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Shuud.mn
Сонин хачин
zoshin:
Hulgaich damdin pizda uher chi hichnen hunig mataj hel meg duusan chamaig ta ar aldsan gazart
2017-12-23
ЗОЧИН:
МОНГОЛ УЛСАД НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ БАЙХГУЙ НЬ ҮНЭН. ГЭХДЭЭ ХУУЛИАР ХОРИГЛООГҮЙ ЗҮЙЛИЙГ ХИЙХИЙГ ОЛОН УЛСАД ЗӨВШӨӨРДӨГ ЖУРМЫГ МОНГОЛЫН ХУУЛЬ Ч БАС ДАГАЖ МӨРДДӨГ. ТИЙМЭЭС НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙСЭН ЯВДАЛ НЬ МОНГОЛД ҮЙЛЧИЛЖ БУЙ ЯМАР НЭГЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧӨӨГҮЙ, УИХ-ЫН ГИШҮҮД СОНГОГЧИДТОЙГОО ТОГТМОЛ УУЛЗДАГ ТЭР Л ФОРМАТЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ. ТИЙМЭЭС Б.ДАМДИН-ГИЙН БИЧСЭН ШИГ БАТЗАНДАН, ЛУ.БОЛД НАР ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЯВДАЛ БОЛООГҮЙ.
2017-12-20
Зочин:
дамдин ах хурцас хэдэн ногоон аваад юу бичээд бндаа.сураагуй тоглоомоор оролдоод яахнав гэж балт ноенд хэлдэг дээ
2017-12-20
Балдан:
Дамдин гуайн долигнол Хурцад болон Элбэгдоржид хэр тус болох юм болдоо? Хурц гэдэг хүнээс өөр Солонгост элчин сайд хийчих Монгол хүн байхгүй юм уу? Энэ хүний асуудлыг ярьж болохгүй юм уу? Долигнуур малууд бичих юм аа олж ядаж дээ!
2017-12-20
Өвгөн:
Явуулж болохгүй, хаяж болохгүй хүн юм шш, үйл явц нь ерөнхийлөгч, УИХ хоёрын процедурын золиос болов, гэхдээ үүнийг тэр тагнуулч мэдэж байсан бол уу ...
2017-12-20
Зочин:
Батзандан бол залуучуудыг турхирч 800 хvн баривчлуулж, 5 хvн 2008.7-1нд алуулсан, Хятадын Танлуу компанийн хуульч тэр ажлаа л хийсээр байна. Нямка ч адил.
2017-12-20
Зочин:
Khuuli zurchisun ni vnen baikh.Khurts bol yargachin geed l ter Batzandan turiin ordond olnii umnu khashgirch baikh yum.Yer ni vnen vg khelsen khvnd khvn ushuutei geech bolj baigaa yum bish biz
2017-12-20
Зочин:
БИЧСЭН ДУРАК БИТГИЙ ХУЦ. ОЧИЖ ХУРЦЫНХАА ӨМХИЙ БӨГСИЙГ ДОЛОО
2017-12-20