Брүүк Лопез 3 долоо хоног талбайд гарахгүй
2017-12-20

Лос Анжелес Лэйкэрсийн гарааны төвийн тоглогч Брүүк Лопез гэмтлийн улмаас 3 долоо хоног талбайд гарах боломжгүй боллоо. Тэрбээр өчигдрийн тоглолтын 2 дугаар үед шагайгаа далий гишгэснээр тоглолтыг орхисон билээ. Рентгэн болон MRI шинжилгээнд орсны дараа рентгэн шинжилгээний хариу сөрөг гарсан боловч MRI шинжилгээгээр шагайнд бага зэрэг гэмтэл байгааг илрүүлсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 3 долоо хоногийн дараа дахин шинжилгээ авах аж.

 

 

Түүний эзгүйд Жулиус Рэндлийн минут нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн Эндрью Богут, Ивица Зубач, Томас Брайант нар ч талбайд гарах боломжтой болж байна. Эс бөгөөс Лэрри Нэнсийг төвийн байрлалдаа гаргаж, жижиг бүрэлдэхүүнээр ч тоглох боломжтой ажээ.

 

Лопезийн хувьд дараа жил 30 нас хүрэх бөгөөд гэрээ нь ч дуусах юм. Тиймээс замналынхаа турш олон гэмтэл бэртэлд өртөж байсан хүний хувьд ноцтой гэмтлээс зугтаахын тулд бүрэн эдгэрэх хэрэгтэй биз ээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин