Д.Сэржмядаг охиныг алга болоход авга ахыг нь цагдан хорьж байжээ
2017-12-20

Гэрэл зургийг MPA.mn

 

Д.Сэржмядаг охиныг алга болох үед түүний авга ахыг насанд хүрээгүй хүнтэй ёс бусаар бэлгийн харьцаанд орсон гэх үндэслэлээр цагдан хорьж байжээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг гэх найман настай охин сураггүй болоод нэг сар найм хонож байна. Энэ хэрэгт түүний авга ахыг шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Үүнд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хариулт өгсөн юм. Тэрбээр “Авга ахыг нь өөр хэргээр, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон гэх үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Охин алга болох үеэд авга ах нь цагдан хоригдсон байсан. Охиныг эрэн хайх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Иргэд өөрт байгаа мэдээллээ жижиг гэлтгүй бидэнд ирүүлэхийг хүсье” гэсэн юм.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэр нөхөр нь оролдож байснаа хүлээчээд, хөөрхий охин айгаад нэг газар бүгчихсэн юм болов уу? Эсвэл оргож гарч ирээд сүйдэлчээд нуучихсан юм болов уу?
2017-12-20