Ирэх онд бага цалинтай иргэдийн татварын хөнгөлөлт нэмэгдэнэ
2017-12-20

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Төрийн албан хаагчдад олгох нэг  удаагийн мөнгөн тэтгэмж болох 300 мянган төгрөгийн урамшуулал татварт суутгуулаад 219-260 мянган төгрөг гар дээрээ авч гэж багш нар гомдоллож байгааг БШСУС-ын сайд ярьж байсан. байна. Ямар татвар авч байгаа вэ?

 

-Бид УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэхдээ төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж болгож, 300 мянган төгрөг олгоё гэж оруулж ирсэн. Харин УИХ урамшуулал болгож өөрчилсөн. Хуулийнхаа дагуу урамшууллаас Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авах ёстой. Тэр дагуу татвар авч байна.

 

-Ирэх онд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татвар нэмэгдэнэ. Иргэд татварын дарамт үүснэ гэж эсэргүүцэж байгаа. Энэ талаар?

 

-Үүнийг 2017 оны дөрвөн сард Засгийн газар өргөн бариад шийдсэн асуудал. Татварыг орлогоос нь хамааруулж, 10, 15, 20, 25 хувь гээд шатлалтай болгож байгаа. Гэхдээ орлогын татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь 10 хувийн татвараа хэвээр төлнө.   Үлдэж байгаа 8 хувийнх нь татвар л нэмэгдэнэ. Ирэх оноос бага цалин авч байгаа иргэдийн татварын хөнгөлөлт нэмэгдэнэ. Энэ нь татвараас чөлөөлөгдөх орлогын хэмжээг нэмж өгсөнтэй холбоотой юм. Инфляци, валютын ханшийн уналттай холбоотойгоор бага цалин авдаг хэсэг хамгийн их хохирч байгаа. Тийм учраас дээрх зохицуулалт хийсэн.   Мөн  ирэх оноос архи, тамхины онцгой албан татвар нэмэгдэхээр байгаа. Олон айл өрхийн амьдрал архи, тамхинаас болж нурж унаж байгаа.  Гэмт хэрэг ч их гардаг. Энэ татварыг эсэргүүцэх хүн цөөхөн байх болов.

 

-УИХ-ын зарим гишүүд Татварын хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилна гэж байна. Ингэснээр  ОУВС-тай тохирсон хөтөлбөртэй хэр зөрчилдөх бол?

 

-Хэрвээ татварыг өөрчилнө гэвэл ОУВС-тай хэлэлцэж тохирсноосоо буцна гэсэн үг дээ. 

 

-Европын холбоо Монголыг хар жагсаалтад багтаасан. Энэ асуудлыг Засгийн газрын төвшинд ярилцсан уу?

 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Сангийн яамны хувьд татварын ил тод байдлыг хангахын тулд Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, гэсэн гурван хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Монголын арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны мэдээлэл, дансны хуулгыг татварын байгууллагаар дамжуулж ил болгох. Дээр нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд гадаадын иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээг ил тод болгож, татварын байгууллагаар дамжуулж, холбогдох улс орнуудад хүргэж байх зарчмыг Татварынхаа хууль, холбогдох хуульд оруулж өгөх учиртай юм. Энэ бүх чиглэлээр ажиллаж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hurelbaatar halamj helbereer mungu taraah ajild garshsan muu hulgaich daa
2017-12-20
Зочин:
Ахмад настангуудаа доош нь хийж, доромжилсон улс орон хаана ч байхгүй! Энэ төр засгийн эрх мэдэлтэнгүүд хэзээ ч өөдлөхгүй дээ!
2017-12-20
ard:
Ene tetgevert garch bga humuus 100 ni 80 huvi ni 230.0 orchim tetgevert garhiima. bur togtson ard tumniig doromjilson yadmagkhan mongo ogood huursan ene baidal hezee zasagdakh ve?
2017-12-20
kk:
on garaad niigmiin daatgaliin shimtgel huwi hvniih 11 huwi bolj osno tatvariin hongololt nemegdsench niigmiin daatgaliin shimtgel nemegdchiheer gar der avch bgaa tsalin bagasna. HHOAT buursaniig ni yariad NIIGMIIN daatgal osson oo yariagvi bn. Za tatvar nemejdej bgaa bol niigmiin daatgaliin shimtgelee huutei hadgaluulah bolomjiig ni olgoochee
2017-12-20
Зочин:
Цалин бага авбал бага татвар төлөх юм бол цалингийн биш орлого олох гээд хошуураад явчих юм биш үү?
2017-12-20
Зочин:
Хотгор шанагийг зарчаад улаан цайм гурэлзээд байсан уу
2017-12-20