Ховд, Чойбалсан, Багануурын хөгжлийн төлөвлөгөөг баталлаа
2017-12-20

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан салбарын сайд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Ховд, Чойбалсан, Багануурын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталжээ. Үүнтэй холбогдуулан БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баруун бүсийн тулгуур төв болох Ховд хотын, зүүн бүсийн тулгуур төв болох Багануурын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.  Энэ нь ирээдүйдээ  баруун, зүүн талдаа хот суурин газар болно гэсэн зорилгын үүднээс  ерөнхий төлөвлөгөөг баталж байгаа юм. Ховд аймаг баруун бүсийн босоо тэнхлэг дээр байрласан, олон үндэстэн  ястнууд амьдарч байгаа хот. Тийм учраас худалдаа үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан соёлын төв нь цаашдаа Ховд хот болно. Баруун талаараа ОХУ, урд талдаа Хятад улстай хил залгадаг. Тиймээс баруун бүсийг холбосон суурин хот болгоно гэсэн зорилттой байгаа.  Зүүн талдаа Чойбалсан хот хятад улстай хил залгадаг. Чойбалсан хотыг аялал жуучлалын чиглэлээр хөгжүүлнэ гэсэн зорилттой байгаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хот байгуулах ёстой. Багануурт байгаа уул уурхайн том үйлдвэрүүдийг түшиглэн ЖДҮ хөгжүүлэх бодолтой байна.  2015 онд Засгийн газрын тогтоол  гарч Багануурын уурхайг түшиглэн, ШУТИС-ийг нүүлгэн, оюутнуудын хотхон байгуулна гэсэн шийдвэр гарсан байна. Цаашдаа ШУТИС-ийг Багануур хот руу нүүлгэж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилттой ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна хэмээлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хэнтийн хүү:
Эзэн Чингэсийн өлгий нутаг хажууд нь байхад юуны чинь Чойбалсан хотод аялал жуулчлал хөгжүүлэх. Мөнгө хий зарахын оронд эхлээд Хэнтийдээ мөнгөө ахиухан зарж олигтой юм хиймээр юм даа.
2017-12-21