Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардалд Ерөнхийлөгч туслахаар болжээ
2017-12-21

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, болон “МИАТ”, “Алтан жолоо” групп туслахаа албан ёсоор мэдэгдлээ.

 

Ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн ардын уран зохиолч маань ходоодны хорт хавдартай гэж оношлогдоод байгаа. Яаралтай хагалгаа хийлгэхгүй бол түүний бие тун хүнд байгаа юм. Тэрбээр төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд орох ёстой. Харин хагалгааны зардал 100  гаруй сая төрөг.

 

Харин их найрагчийн бие чилээрхсэнд санаа зовинон боломжоороо туслахыг  байгууллагууд Монголын ард түмэн дор бүрнээ хичээж байгаа. “Херо энтертайнмент” студи, “Алтан жолоо” групп зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд мөнгөн тусламж үзүүлсэн бол “МИАТ” компани онгоцны зардлыг нь даахаа мэдэгдээд байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний эмчилгээний зардалд туслахаа мэдэгджээ.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүнд өвчтэй хүнд тусалсан сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаасай
2017-12-24
Зочин:
Б. Лхагвасүрэн гуайд туслахаар болсон бүх хүмүүст баярллаа. Бурхан ивээг
2017-12-22
Дуучин хүү:
Монгол улсаар овоглосон, нэрийн хуудас энэ хүнд ямар ч буруугүй. 100 -хан саяыг олон түмнээс бадар барихдаа энэ хүн тулав уу, ийм арчаагүй засаг төр үү. Төрд зүтгээд иймд хүрдгийм бол яах гэж янз бүрийн хоосон магтаал, алдар гуншин өгсийм. Аль улсын иргэн бусдаас гуйгаад хүссэнээ хүнээр хийлгэдэг ёс жудаг, хариуцлага үүрдэг юм бол.Шинэ үеийн баячуудын хэмжүүрээр бол Начины найраанд ч хүрэхгүй нэрийн хор юм байнаш дээ. Төр улсын нэр гэж бас байнаа даа.
2017-12-22
иргэн:
Хоногийн тоо гүйцсэн бол бурхан ч туслаж чадахгүй, гүйцээгүй бол чөтгөр ч авч явж чадахгүй гэдэг. Бурханы зурсан зургаар л энэ хорвоог туулна.
2017-12-22
Зочин:
Нөгөө хэд мэдээж туслана бас л сайхан PR хийх Монголд сайн хагалгаа хийдэг болсон шүү
2017-12-21
Зочин:
Баячууд улсаас шаасан мөнгөө гаргаж өгөх цаг нь болсон
2017-12-21
Zochin:
Hort havdriin tarhats ni yamar bgaa bol ? Monosiin Ambaga emchid neg vzvvleech.
2017-12-21
Зочин:
ЗОВЖ ЯДАРСАН НЭГЭНДЭЭ ТУСЛАХ НЬ ХҮМҮҮН ТӨРӨЛХТНИЙ ЁС. ГЭХДЭЭ ЭНЭ ЗОВЛОНГ МЭДЭРСЭН ХҮНИЙ ХУВЬД 2 ЗҮЙЛ ӨӨРИЙН ЭРХГҮЙ БОДОГДОЖ БАЙНА. НЭГД, БУРУУ, ЗӨВ ЗАМААР ОЛНЫ ТАНИЛ БОЛСОН ЭРХМҮҮД, УРЛАГИЙН ОДУУД ӨВДӨХӨД АРД ОЛНООРОО ТУСЛАХ ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙДАГ ЮМ БОЛ? ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ ГЭДЭГ БОЛ УЛС ТӨРЧ Ч, ОЛНЫ ТАНИЛ Ч, УРЛАГИЙН ОД Ч, ЭНГИЙН ИРГЭН Ч АДИЛХАН ШҮҮ ДЭЭ. ХОДООД ТАЙРУУЛАХ ХАГАЛГААНЫ ЗАРДАЛ 1,5 САЯ ОРЧИМ ТӨГРӨГГҮЙ ОЛОН ОЛОН ЭНГИЙН ИРГЭД ӨВЧИНДӨӨ ШАНАЛАН БАЙЖ БАЙГАА НЬ НУУЛТГҮЙ ҮНЭН. ХОЁРТ, МАНАЙ ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХЭВЛИЙН ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАР ХОДООДНЫ ХАВДРЫН БҮХ ТӨРЛИЙН ХАГАЛГААГ ОЛОН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН МАШ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДДАГ БОЛСОН БАЙНА. ГАГЦХҮҮ ТЭДЭНД СҮҮЛИЙН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БАГАЖ ХЭРЭГСЭЛ ДУТАГДАЛТАЙ БАЙГАА БА ХАГАЛГААНЫ ДАРААХ ӨВЧТӨНИЙ АСАРГААНЫ ХЭРЭГСЭЛ ҮНЭХЭЭР ХҮРЭЛЦЭЭ МУУТАЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. 50-60 ӨВЧТӨНИЙ ДУНД 1 ТЭРГЭНЦЭР, 2 ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АППАРАТТАЙ БАЙГААГ ХАРАХАД ЗҮРХ ШИМШИРЧ БАЙСАН. ДЭЭРХЭЭС ДҮГНЭЖ ҮЗЭХЭД, БУЯНЫ ГАРАА СУНГАЖ, ТУСЛАМЖ ӨГӨХИЙН ХҮСЭЖ
2017-12-21
Зочин:
Ene hund ard tumen tusalj chadahgui..ard ni bdag asaalttai tankuud ni naidvartai tusalna...iim l bn...yaj oilgohoo uursduu med
2017-12-21
Мягмар:
Зарим хүн энэ хорвоогоос авах гэж биш өгөх гэж төрдөг. Харин энэ хүн бол авах гэж л төрсөн хүн юм. Гэхдээ бусдын төлөө амьдарсан биш биз дээ? Зурагтаар баян тарган хүмүүст их саймширч, хэлээ бултагануулаад сууж байгаа харагддаг. Тэд нар нь харж үзнэ байлгүй дээ.
2017-12-21
Монгол:
Лхагвасүрэнд тусалж байхаар амь амьдралаа ганцаараа нуруун дээрээ үүрч яваад өнөөдөр эмнэлэгийн орон дээр төлбөрийн дарамттай залууст туслаач дээ
2017-12-21