ХААН Банк 2017 оны “Оны онцлох аж ахуйн нэгж байгууллага”-аар шалгарлаа
2017-12-25

 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “ENTREPRENEUR-2017” ёслолын ажиллагаа 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж ХААН Банк энэхүү арга хэмжээний хамгийн нэр хүндтэй буюу “Оны онцлох аж ахуйн нэгж байгууллага -аар шалгарлаа.    

  

 

Улиран одож буй 2017 онд ХААН Банк цахим банкны хэрэглээг нэмэгдүүлэх, теллерийн гүйлгээний ачааллыг бууруулах чиглэлд анхаарч ажилласны үр дүнд орон даяар 130 гаруй Экспресс банк, 1000  гаруй АТМ, 4500 гаруй КҮБ, 6100 гаруй ПОС машинтай болж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн салбартаа тэргүүллээ. Мөн Монголд анх удаа QR кодоор төлбөр төлөх QPay үйлчилгээг, фейсбүүк найзууд руугаа гар утасны дугаараар ойролцоо байршлаар мөнгөн шилжүүлэх боломжтой Khan Pay үйлчилгээг нэвтрүүллээ.     

 

 

Шагнал гардуулах үеэр ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан хэлсэн үгэндээ: ХААН Банкны 2017 онд харилцагчиддаа зориулан шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим банкны чиглэлд хийсэн хөгжүүлэлтүүд, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн ил тод байдал зэрэг голлох үзүүлэлтээр энэхүү шагналыг  олгосон нь бидэнд цаашид илүү ихийг хийж бүтээх урам зориг өгч байна. Бид банкны үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд гаргах чиглэлд шат дараалсан олон ажлыг хийж байна. Мөн  цаг хэмнэсэн цахим банкны үйлчилгээг харилцагчиддаа хэрэглэж хэвшихэд нь туслах зорилгоор хийж хэрэгжүүлж буй ажлуудыг маань үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон гэж бодож байна. Бидэнд итгэл үзүүлэн хамтран ажилладаг харилцагчиддаа баярлалаа хэмээн онцоллоо.    

 

 

Мөн ХААН Банкны хамт олон Монголд анх удаа эмэгтэйчүүдэд зориулсан Глэмор кредит картыг зах зээлд нэвтрүүллээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ зориулан банкны цогц үйлчилгээг нэг дороос авах “ХААН Бизнес” үйлчилгээ, оргилд тэмүүлэгч, манлайлагч залууст зориулсан Signature үйлчилгээг зэргийг шинээр нэвтрүүлэн, харилцагчиддаа санал болгосон зэрэг нь энэхүү  нэр хүндтэй шагналын эзэн болох үндэслэл болсон байна. 

 

 

ХААН Банк нь санхүүгийн үзүүлэлт, банкны салбарт нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэлэг дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал зэргээрээ тэргүүлэхээс гадна нийгмийн хариуцлагаар ч мөн салбартаа төдийгүй нийт аж ахуйн нэгж байгууллагуудаа манлайлж, 2017 онд  хүн ард, нийгмийн сайн сайхны төлөө оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн 20 гаруй төсөл хөтөлбөрийг 350 сая төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин