Цагдаагийн байгууллага парк шинэчлэлт хийлээ
2017-12-25

Улсын төсвийн 2017 оны тодотголоор батлагдсан санхүүжилтээр цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай “Уаз-220695-460” маркийн холбооны станцаар тоноглосон 13 автомашиныг худалдан авч, парк шинэчлэл хийлээ.

 

 

Энэ удаа хилийн бүсийн Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хуваарилан, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлсэн томоохон ажил болжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uls orny zus tsarai bn daa, yum hum avahdaa bodoltsojj bmaarsan daa
2017-12-25
SHAHAA:
Ene odoo xenii shahaa ve? Xen ch toohoo baisan xogiin mashin,
2017-12-25
Зочин:
Iishh, zavaan mashin..uls bn daa, iim hogiin mashin hereglej bdag
2017-12-25