Сүхбаатар аймгийн МАН хууль зөрчиж байна
2017-12-25

Сүхбаатар аймгийн ИТХ МАН-аас 16, АН-аас 16 гишүүнтэй аж. Аль нэг нь олонх болж чадаагүйгээс тус тусдаа хуралдаж хууль бус шийдвэр гарган аймаг орон нутгийн ажил зогсонги байдалд ороод байгаа талаар Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хуралд Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Идэрбат, Хосбаяр, Шижирбаатар нар ирсэн юм. Тэдний хэлж буйгаар Сүхбаатар аймгийн ИТХ-ын МАН-ын 16 төлөөлөгч хуралдан аймгийн Засаг дарга З.Энхтөрийн мөрийн хөтөлбөр болон 2017 оны аймгийн төсвийг баталсан аж. Тэдний энэ шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хууль бус гэдгийг нь тогтоосон аж. Гэтэл дахин МАН-ын 16 гишүүнтэйгээр хуралдан 2018 оны төсвийг батлах гэж байна гэнэ.

 

Мөн Сүхбаатар аймгийн ИТХ-ын V хуралдааныг энэ сарын 13-нд зохион байгуулжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудалд аймгийн АН-ын гишүүд Засаг дарга Энхтөрийг огцруулах санал оруултал санал тэнцсэн гэнэ. Сүхбаатар аймгийн МАН энэ давуу эрхээ “65 бүлэгтэй, УИХ-ын даргатай, биднийг хэн ч яаж ч чадахгүй” хэмээн тайлбарладаг аж.

 

М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
MAH nam ard tumniig doromjlohoo bolio lalruud
2017-12-25
зочин:
АН ийнхан хуралдаа суухгүй гадаадад Өвөрмонголд шинэ жилээ хийгээд ард түмнээ бодохгүй хөсөр хаяж бохир улс төр хийхээ болио.
2017-12-25