Уурхайчид татварын асуудлаар мэдээлэл хийнэ
2017-12-26

10.00 цагт Нийслэлийн Хөдөлмөрийн аварга тодруулах ёслол Хангарьд ордны 14 давхарт болно.


10.00 цагт МҮЭСТО-нд Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас 88086225


10:00 цагт: Улаанбаатар төв вокзалын баруун талын 2 давхар шаргал өнгөтөй байранд 1000 машины зогсоолыг чөлөөлөх асуудлаар УБТЗ, Төмөр замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ. / Вокзалын баруун өнцгөөр орж зорчигчийн тавцан дагаж очно./ 99091674, 86114818


11.00 цагт: МҮЭ-ийн холбооны байранд Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, уурхайчид хамтран Татварын нэмэгдлийн асуудлаар Хэвлэлийн хурал хийнэ. Сэтгүүлч та бүхнийг урьж байна. Утас: 99093460


11:00 цагт ЭМЯ-ны 306 тоотод Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, пнeвмококкийн эсрэг вакцины талаар болон энэ жилийн ханиад томууны онцлог, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. 99179899, 86885060


11.00 цагт: Үндэсний түүхийн музейд ахмад сэтгүүлч, судлаач Гонгоржавын "Чулууны хээ-2"(Чулуу бичиж байна) үзэсгэлэн нээгдэнэ.


11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэний шударга шүүх ТББ, Монголын хүний төлөө намууд нэгдүгээр сарын 13-нд Улс төрийн бүх намыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг МХТН-ын дарга Х.Бат-Ялалт халз мэтгэлцээнд дуудах болсон талаар мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин