Эрүүлжүүлэх байруудыг эмнэлгийн хэрэгслээр хангалаа
2017-12-26

 

Цагдаагийн ерөнхий газраас эрүүлжүүлэх, баривчлах байранд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажиллах орчныг сайжруулах, эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор тоног төхөөрөмжийн хангалт хийлээ.

 

 

Энэ үйл ажиллагааны хүрээнд 10 нэр төрлийн эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдийн эрүүлжүүлэх байранд байрлуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаж эхлээд байна.

 

Shuud.mn
Сонин хачин