Дээд сургуулиудын хооронд профессоруудын анкет дамжиж байдаг
2017-12-26

Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэв. 

 

Монгол Улсад 160 гаруй мянган оюутан суралцаж, их, дээд сургуульд нийт 7000 гаруй багш нар ажиллаж байгаа аж.  Магадлан итгэмжлэл дээр багш нар нь доктор, профессороор байна гэсний дагуу  хэдэн дээд сургуулиудын хооронд профессоруудын анкет дамжаад явж байдаг. “Сургалт нь чанаргүй олон дээд  сургууль байна гэсэн шүүмжлэл гардаг” гэдгийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээллээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Н.Учрал “Одоо тоо ярьдаг болъё. Дээд боловсрол хаашаа яваад байна вэ гэдгийг тодорхойлох судалгаа хэрэгтэй гэлээ. 

 

“Ямар чадвартай үндэсний хэмжээний боловсон хүчин бэлтгэгдэж гарч байгаагаас шалтгаалж, тухайн салбарын үр хөврөл шалтгаална. Сайн санаачлагыг дэмждэг бодлого манай яаманд байх ёстой. Төр, хувийн хэвшлийн сургуулиа ялгаад харьцаж байгаа харьцаа харагдсан. Бид төрийн ч бай, хувийн ч бай  нэг хөтөлбөрөөр гаргадаг  явдаг байх хэрэгтэй. Бодлогоо зоригтой гарга гэдгийг миний хувьд хэлж байгаа. Яам бодлогын төвшинд дэмжих ёстой. Их, дээд сургуулиуд руугаа чиглүүлээд дэмжлэг авах нэг зүйл нь шинжлэх ухаан, технологийн санг уялдуулах хэрэгтэй.  Саяхны жишээ үүнийг нотолж байна. 400 гаруй сая төгрөгийг жагсаалтаар нэр зааж  оруулж ирээд батлаад өг гэж шахалт үзүүлж байх жишээтэй. Ахисан шатны сургалтад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" хэмээн салбарын сайд хариулсан юм.

 

"Үнэлгээ хийгээд 6-7 сургуулийн үйл ажиллагааг хаахаар байгаа. Мэдлэгт суурилсан боловсон хүчнийг бэлтгэхэд дээд сургуулийн бодлого чиглэнэ. Шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааг дээд боловсролтой холбох дээр бид санал нэг байгаа" гэдгийг салбарын мэргэжилтэн тодотгов. 

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Их, дээд сургууль төгсөөд ажлын байргүй байна. Ер нь дээд боловсролд үндэсний бодлого хэр тусч байна" гэдгийг тодруулав.  "Залуучууд руу чиглэсэн үндэсний үзэл санаа, тусгаар тогтнолын асуудлыг орхигдуулахгүй байх ёстой. Гэхдээ одоогоор шууд төлөвлөөд хэлэх зүйл алга байна. Бид 2018 оны нэгдүгээр сарын 26-28-нд дээд сургуулийн эрдэмтэн багш нарын улсын зөвлөгөөн хийнэ. Энэ зөвлөгөөнөөр бодлогоо тодорхойлно. " хэмээн БСШУС-ын сайд хариулав.

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга "Дээд боловсролын чанарыг яаж дээшлүүлэх вэ. Хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдээллийг яам зарлаж байх хэрэгтэй. Хүмүүс илүүдэлтэй мэргэжлээр сураад ажлын байр олдохгүй гээд явж байхад цаана нь мэргэжилтэн нь олдохгүй  салбар ч байна.   Ирээдүйд эрэлттэй болох мэргэжлийг зарлах хэрэгтэй хэмэээв.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өрсөлдөөнөөр чанар дээшилнэ гэж бодоод байгаа бол гэнэн байна даа. Чанарыг хяналтаар, бодлогоор л бий болгоно, тэгээд боловсрол бол бизнес биш, монгол үндэстэн тэсч үлдэх боломж гэж үзэж байж л боловсрол дээшилнэ.
2017-12-27
Зочин:
Харин ч ийм хүмүүсээ сонсох хэрнгтэй өаых, тэд чинь цаашдбн каррьер энэ тэр гэж айхгүй, үнэнийг хэлнэ, тэгэнд бас мэдлэг, туршлагатай. Харин одоогийн цүнх баригчид чинь ямар ч мэдлэг, туршлага үгүй, бас нийгэмдээ санаа зовохгүй, зөвхөн албан тушаалаар дамжин мөнгө хийх гэсэн хүмүүс л байгаа шүү дээ. Даанч чадахгүй гаружд даа. Зуу айлд БИ ЧАДНА-ынхан, төрд нь БИ МЭДНЭ-ийнхэн даам гараад энэ ард түмэн дашийн шог боллоо шүү.
2017-12-27
Зочин:
Энэ ч арай хэтрүүлсэн худлаа коммент байна даа. Энэ сайдыг дүгнэх ч арай эрт байна, эхлэл нь хэцүү л байгаа бололтой, нөгөө яамны аппарат нь эсэргүүцэж байгаа байх, энэ сайд харин байдалд зөв дүн шинжилгээ хийж байгаа гэж найдна. Нөгөө Гантөмөрийн тухайд гэвэл, нэг өдөр төрд ажиллаж үзээгүй нөхөр байсан юм чинь яаж олигтой юм хийх вэ дээ. Харин ч манай дээд боловсролыг ч ёстой алж өгсөн дөө, одоо эргэж сэргэхгүй байх. 70 жилийн хугацаанд боссон зүйлийг хайр найргүй устгасан, гэхдээ түүнийгээ нийгэмд хор хүргэж өайна гэж ойлгохгүй л дээ.
2017-12-27
Зочин:
Чааваасдаа
2017-12-26
иргэн:
ЭНЭ САЙД БОЛОВСРОЛЫГ ҮЙМҮҮЛЖ ЭХЛЭЛЭЭ. ЗАСГИЙГ ХУРДАН ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ БОЛОВСРОЛ СҮЙРЛДЭЭ. ГАНТӨМӨР САЙД ЗӨВ БОДЛОГООР БАГАГҮЙ ЗҮЙЛ ХИЙСЭН. ШҮҮ
2017-12-26
Ээ бурхан минь ээ, яанаа?:
Шилдэг доктор, профессорууд олон сургуулийн хооронд, дамжиж ажиллах чинь өндөр хөгжилтэй орнуудад хэвийн үзэгдэл шүү дээ! Бүр гадаад, дотоодын сургуулиудад ч давхар ажиллаж ч болдог. Энэ чинь орчин үеийн боловсролын системийн ойлголтгүй, ном уншдаггүй, хоцрогдсон амьтныг МАН-ынхан сайд болгосон юм бэ? Хавраас огцруулахгүй бол ёстой самрах юм байна даа!
2017-12-26
Зочин:
Энэ ч арай хэтрүүлсэн худлаа коммент байна даа. Энэ сайдыг дүгнэх ч арай эрт байна, эхлэл нь хэцүү л байгаа бололтой, нөгөө яамны аппарат нь эсэргүүцэж байгаа байх, энэ сайд харин байдалд зөв дүн шинжилгээ хийж байгаа гэж найдна. Нөгөө Гантөмөрийн тухайд гэвэл, нэг өдөр төрд ажиллаж үзээгүй нөхөр байсан юм чинь яаж олигтой юм хийх вэ дээ. Харин ч манай дээд боловсролыг ч ёстой алж өгсөн дөө, одоо эргэж сэргэхгүй байх. 70 жилийн хугацаанд боссон зүйлийг хайр найргүй устгасан, гэхдээ түүнийгээ нийгэмд хор хүргэж өайна гэж ойлгохгүй л дээ.
dsn:
suuliin ued doktor porpesor gedeg tanil mungu 2 t bolj bgaag bugd medej bgaa ,gevch ar tal ,mungu bugdiig zohitsuulj bn, iim bhd yaj oligtoi bolovson huchin garah ve? er n tulburtei surguuli bl zuvhun ashig uur yu ch bish ,sn bolovson huchin bedeh gej bgaa bl MUHS.g tulburgui bolgood elseltiin shalgaltaa jihene yosoor n ymarch haalgagui yvuulj shildeg ireedui beldeh boljee!
2017-12-26
Зочин:
Тийм шүү. Зарим багш нар боловсрол битгий хэл бичиг үсэг муутай нь нууц биш.
2017-12-26
Нэгтгэх хэрэгтэй:
Харин ч социализмын үед зөв байсан даа, МУИС гэж ганц их сургуультай, бусад нь бүгд дээд сургууль гэдэг байсан даа, Засгийн газрын тогтоол гаргаад л ХААИС, АШУҮИС, МУБИС, ШУТИС, МУИС-ийг нэгтгээд жинхэнэ утгаар нь Монголд ганц их сургууль байхад л болно
2017-12-26
Нэг л их сургууль хэрэгтэй:
Их сургууль нэртэй ч ачир дээрээ дээд сургууль ч биш юмнууд Монголоор дүүрэн. Хөдөө аж ахуй, Анагаах, Техник, Боловсрол зэрэг хэрэгтэй салбаруудыг МУИС-д нэгтгэж Монгол улсад нэг л их сургууль байгуулж, түүндээ тусгай статус олгон бодлогоор дэмжих хэрэгтэй. Том яриад яахав, эхлээд нэр томъёогоо зөв тодорхойлъё, их сургууль гэдэг бол талаар нэг тарсан биш, байгаль, нйигэм, хүмүүнлэгийн бүхий л салбарыг хамарсан цогц сургалт, судалгаа явуулдаг газар, өнөөдөр бүх зүйл интеграцид орж байна.
2017-12-26
Зочин:
Их дээд сургууль ялангуяа Боловсролын их сургуульд анхаарлаа хандуул. Багш мэргэжилгүй Мандах гэгч улс төрийн томилгоогоор ирчихээд бусниулж байна. Тэр нөхөр тэнд бандаашны ажил л хийж байна. Өөр эрдэм мэдлэггүй нөхөр юм.
2017-12-26
зочин:
Боловсролын бодлогыг эргэн харж, дахин боловсруулах, яаманд өндөр мэргэжилтэй хүмүүсийг ажиллуулахгүй бол дээд боловсрол, шинжлэх ухаан үнэхээр дампуу байна.
2017-12-26
Зочин:
СУпЕР ДҮГНЭЛТ Их, дээд сургуулиуд мэргэшил, ёс зүйн хувьд дампуурсан. Захирлууд нь улс төрчид болсон. Оюутнууд нь МӨНГӨ ТӨЛӨГЧ, ДИПЛОМ ХҮЛЭЭГЧ БОЛСОН.
2017-12-26
Багш.:
Багшлах боловсон хүчнээ чадваржуулах хэрэгтэы. Зарим багш нар ч арай биш бна шүү
2017-12-26
Зочин:
Тийм шүү. Зарим багш нар боловсрол битгий хэл бичиг үсэг муутай нь нууц биш.
зочин:
Дээд боловвсролд шинэчлэл хийх болсоон. Тэтгэвэртээ гарчихаад зөвлөх нэртэй гадаадаар зугаалсан хөгшин докторууд их болжээ. Тэд мундаг л бх. Гэхдээ хуулиараа тэтнэвэрт нь гаргаж амраах хэрэгтэй.
2017-12-26
Зочин:
Харин ч ийм хүмүүсээ сонсох хэрнгтэй өаых, тэд чинь цаашдбн каррьер энэ тэр гэж айхгүй, үнэнийг хэлнэ, тэгэнд бас мэдлэг, туршлагатай. Харин одоогийн цүнх баригчид чинь ямар ч мэдлэг, туршлага үгүй, бас нийгэмдээ санаа зовохгүй, зөвхөн албан тушаалаар дамжин мөнгө хийх гэсэн хүмүүс л байгаа шүү дээ. Даанч чадахгүй гаружд даа. Зуу айлд БИ ЧАДНА-ынхан, төрд нь БИ МЭДНЭ-ийнхэн даам гараад энэ ард түмэн дашийн шог боллоо шүү.
Зочин:
Одоо ч юм их өөр болж дээ. Хүний бичсэн ном хуулж байгаад доктор гэдэг цол авчих юм. тэгээд бас болоогүй би доктор учираас дээд сургуульд багшлах ёстой гээд гүйнэ. Дараа нь хэдэн жил болоод професор дээд нэг чимэг жүүчих юм. Тэгээд болоогүй ээ. Эд нарынхаа тоогоор элдэв нэмэгдэл урамшуулал гээд зөндөө мөнгө илүү авна. Оюутнуудын өмнө олигтой ч хэлчих юм үгүй тийм докторууд олон болждээ. Тэгээд бологүйээ тэнхимийн эрхлэгч энэ тэр гээд улам л дээшээ зүтгээд байна даа. юу ч байхгүй хоосон толгой шүү дээ. Энэ хувийн сургуулиудын багш нарыг тусгай шалгуураар шалгаад цэгцлээд өгөөсэй. Төлбөрөө нэмээд дээр нь элдэв шалтгаанаар мөнгө нэхсэн шүү л суух юм даа. Ийм болохоор улс орон яаж хөгжих юм бэ?
2017-12-26
зочин:
Олон дээд сургуулийг хооронд нь өрсөлдүүлж,чанарын өөрчлөлт авчирахгүй бол хэцүүдэж байна шүү.Ялангуяа хувийх мөнгө нэхсэн хүмүүс байх юм.ЯДАЖ БАГШ НАР НЬ МЭДЛЭГ НЭМГЭН,ИХ ЗАНТАЙ,ХАРЬЦААНЫ СОЁЛГҮЙ бОЛОВСРОЛЫН САЛБАР ЕРӨНХЙИДЭЭ УНАЛТАНД ОРЖ БАЙГАА ГЭЖ БОДДОГ,Сайд солисноор дээрдэж байгаа юм алга,ирсэн сайдз нар нь туршлагатай хэдээ элдэв янзаар гоочлоод ажил хийлгэдзггү,нэг мэдэхэд өөрийнхөө танилыг тавьчихдагнөгөөх нь юу хийхээ сайн мэдэхгүй мөртлөө хүн загнахыг лэхлээд сурах юмдаа
2017-12-26
Зочин:
Өрсөлдөөнөөр чанар дээшилнэ гэж бодоод байгаа бол гэнэн байна даа. Чанарыг хяналтаар, бодлогоор л бий болгоно, тэгээд боловсрол бол бизнес биш, монгол үндэстэн тэсч үлдэх боломж гэж үзэж байж л боловсрол дээшилнэ.