Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлж, багшлах эрхийг нь хязгаарлана
2017-12-26

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдлээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа “Ёс зүйн алдаа гаргасан сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөхөөр шүүхийн байгууллага ажлаас нь хууль бусаар халсан гэх шийдвэр гаргаж, ажилд нь буцаан томилж байгаа нь шүүх тогтолцооны утгагүй асуудал. Тиймээс би ирэх сарын 1-нээс 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Түүгээр зогсохгүй тусгай статустай сургуульд багшлах эрхийг нь хязгаарлана” гэлээ.

 

М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ямар ёс суртахуунгүй басйан талаар нь сайн судалж байж халах хэрэгтэй дээ үнэхээр буруутай бол халах нь зөв
2017-12-27
иргэн:
Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэнбугайд ч байдаггүй юм.Ямар овлигогүй сагсуу мэдэгдэл хийдэг эрхтэн бэ?
2017-12-27
Зочин:
shuuhiin shiideriig hundetgehgui ene avgaig zailuulya
2017-12-27
Зочин:
ШҮҮХ БУРУУ ШҮҮЖ УТГАГҮЙ ШИЙДВЭР ГАРГАА ЮМ БИЗ ДЭЭ
2017-12-27
Зочин:
Муу ч гэсэн буруу ч гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх учиртай гэдэг байсан одоо больсон юм уу?
2017-12-27
багш:
Ингэж арай болохгүй бхаа. Батсайхан захирлыг чөлөөлнө гэж байхаар үүрэг гүйцэтгэгч захиралтай сургуулиудынхаа сонгон шалгаруулалтыг зарлаж цэгцлэх нь оновчтой бхаа сайдаа.
2017-12-26
Мөн тэнэг сайд аа:
УИХ дээр ийм тэнэг үг хэлж байдаг тэнэг гишүүн, тэнэг ч сайд юм даа. Үнэхээр болохгүй байгаа юм бол хуулийн дагуу л халаач ээ. Хууль зөрчсөн болохоор шийдвэрийг чинь шүүх буцаагаад, хэрэгсэхгүй болгоод байгааг чинь ойлгож чадахгүй байна гэж үү. Зөв үйлийг зөв арга замаар хийхгүй бол буруу болчихдог юм шүү дээ
2017-12-26