Анхаар: Цас орж, хүйтний эрч чангарна
2017-12-26

Ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

 

 

2017 оны 12 дугаар сарын 26-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах боловч 28-30-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. 12 дугаар сарын 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас ахиухан орж, цасан шуурга шуурч, цасны зузаан нэмэгдэх, зам даваа цас шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг онцгойлон анхааруулж байна. 


12 дугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгаар, 2018 оны 1 дүгээр сарын 1-2-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 29-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, ялангуяа шинэ оны эхний хоногуудад шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндий, Дархадын хотгороор -41..-46 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар -36..-41 градус, бусад нутгаар -25..-30 градус хүрч чангарах төлөвтэй байна. 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Shine jileer 30,31 nd UBt tsas orj,tsan shuurga shuuraasai
2017-12-27
Зочин:
Ashgui salhi garch agaar saijrah ni.
2017-12-26
Зочин:
Яанаааа
2017-12-26