Олимпын аварга дугуйчин авлигын хэрэгт холбогдлоо
2017-12-26

Олимпын аварга дугуйч Александр Винокоуров авилгын хэрэгт холбогдлоо. Белгид болсон уралдааны үеэр өөрт хэрэгтэй түрүүгээ авахын тулд өрсөлдөгчдөө мөнгө өгсөн аж.

 

 

Өдгөө 44 настай Казах эр 2012 онд Олимпын наадмаас алтан медаль хүртэж байсан юм. Үүнээсээ өмнө 2007-2009 оны хооронд сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаар уралдаанд оролцох эрхээ хасуулж байгаад 2010 онд болсон нэгэн уралдаанд өрсөлдөгч Александр Колобневт 150000 еврогийн хахууль өгсөн ажээ. Энэ хэрэгт холбогдох хэргийг 2018 оны 3 сарын 13-нд Белгийн Льеж хотноо шүүн таслах тухай тус хэргийг хянагч прокурор мэдэгдлээ.

 

Уг хэрэгт Колобнев ч мөн буруутай этгээдээр татагдан оролцох аж. 2010 онд болсон Льеж хотын нэг өдрийн сонгодог дугуйн уралдаанд ийнхүү тохиролцсон нь илэрхий болоод байгаа юм. Уг хэрэг нь хоёр тамирчны мэйл болон банк хоорондын гүйлгээний хуулга зэргээр баталгаажсан байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
монгол:
муу саин хасгуудииг алах хэрэгтэи
2017-12-26
Зочин:
Ene orosuud gej urgelj muu yumny ulger jishee bolj yavah yumaa..
2017-12-26