Эва Лонгория тун удахгүй ээж болно
2017-12-27

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Эва Лонгория жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 42 настай жүжигчин ийнхүү хэдхэн сарын анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастонтой хуримаа хийсэн юм.

 

Хос өчигдөр Миами хотын нисэх буудлаар үйчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.

 

Энэ үеэр жүжигчний гэдэс нилээн томорсон байжээ.

 

Түүнийг жирэмсэн хэмээн өнгөрсөн онд нэг бус удаа хэвлэлээр  мэдээлж байсан ч уг мэдээллийг хос өнөөг хүртэл батлаагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин