Гадаад паспортын сунгалтыг нэгдүгээр сараас зогсооно
2017-12-27

ГАДААД ПАСПОРТЫН СУНГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 2018 ОНЫ 01 САРЫН 02-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ЗОГСООНО

 

 

Засгийн газрын тогтоолоор үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сунгалтыг зогсооно. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм.

 

Энэ оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь 336 550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237 770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98 780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлээд байна.

 

Манай улс энгийн гадаад паспортын бэлдэцийг ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс авч, ”Титан Интернейшнл ХХК-иар бичилтийг хийлгэдэг аж.

 

Б.Энэрэл 

Shuud.mn
Сонин хачин
nergvi:
mxngx yaaj idehee amarhan oloh yum
2018-01-02
монгол:
энэ төрд байгаа хулгайч луйварчид ямар нэг юм бодож олоод ард иргэдээ шулж түрийвчийг нь хоослох аргаа олох юм даа
2017-12-30
Нэргүй:
Яагаад ингээд байнаа. Улс орон мөнгөгүй гээд байгаа юм бол, болоод сунгаад байх боломжтой паспортыг яагаад сунгаж болохгүй гэж? Бас л хэн нэгэн нь бизнес хийгээд эхлэв үү?
2017-12-28
хүн:
энэ төрд гарсан хулгайчууд есөн жорын аргаар бизнесээ хийж иргэдийг шулчих юмаа пиз.. гэж
2017-12-27
prk:
IRGEDEE SHULAHAA BOLIO, ODOO 5 JILIIN HUGATSAITAIG 5 JIL TUTAM 100,000 ORCHIM TUGRUGUUR AVNA, BUUN MUNGU, MUNGU L IDEH ARGA, NEG UDAA L UGUUD HUGATSAA N NASAN TURSHID N BJ BOLNO SHDEE, ZAAVAL INGEJ HUN SHULJ BDG NOVSHNUUD
2017-12-27