Эмила Блант: Жүжигчин болоогүй байсан бол би хэн ч биш байх байсан
2017-12-28

Холливуудын нэрт жүжичин Эмила Блант өчигдөр "ABC” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “The Girl On The Train” кинонд тоглосон юм.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе?

 

-Баярлалаа. Та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэнд хүргэе.

 

-Та сүүлд “The Girl On The Train” кинонд тоглосон. Уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

 

-Анх энэхүү киноны зохиолыг уншиж байхад миний зүрх сэтгэл хүчтэй цохилж байсныг санаж байна. Бурхан минь миний зүрхийг догдлуулсан уран бүтээлд тоглоогүй ямар их удаа вэ хэмээн өөрөөсөө асууж билээ. Тиймээ энэхүү кино олон хүний ачаар шилдэг бүтээл болсон. Энэхүү киноныхоо гол дүрийг бүтээж, өнөөдөр ард нь гарсандаа өөрөөрөө бахархаж байна. Надад их таалагдсан. Хүмүүс над шиг догдолсон учир энэхүү киног үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би амилуулсан бүх дүрдээ дурлачихсан.  Тэднийг хүүхэд шигээ хайрладаг.

 

-Та мэргэжилдээ дуртай юу?

 

-Мэдээж хэрэг. Их сонин асуулт байна шүү. Хэрвээ би жүжигчин болоогүй байсан бол хаана байхаа мэдэхгүй байна. Надад хийж чаддаг зүйл их ховор. Харин би кинонд хэрхэн тоглохыг их сайн мэднэ. Тиймээс кино урлаг миний хобби гэхээсээ илүү жинхэнэ мэргэжил минь гэсэн үг. Жүжигчин болоогүй байсан бол би хэн ч биш байх байсан.

 

-Тоглосон киногоо үзээд өөрийгөө үзэн ядаж байсан уу?

 

-Ямар дүр гэхээс болно. Хэрвээ чи муу талын баатрын дүрийг бүтээсэн өөр асуудал. Харин ямар шалтгаанаас болоод өөрийгөө харааж, зүхэх нь утгагүй асуудал байх.

 

-Өөрийнхөө тоглосон кинонуудаас хамгийн үзэх дуртай бүтээл?

 

-Би амралтын өдөр гэр бүлийнхээ хамтаар “Парадагаар гоёсон чөтгөр”, “Анчин: Өвлийн дайн кино” киног үзэх их дуртай. Учир нь энэ кинонууд миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн гэхэд болно. Эдгээр бүтээлийг бүх насныхан үзэхэд тохиромжтой.

 

 

-Хоёр жил зураг авалт нь үргэлжилсэн “Анчин: Өвлийн дайн” кино өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн. Энэ бүтээл ч  гэсэн их амжилт олсон?

 

 -Он дамнасан уран бүтээл болсон. Их хичээл зүтгэл, их сэтгэлийн тэнхээ шаардсан уран бүтээлийн ард гарсандаа туйлаас баяртай байгаа. Одоо эргээд бодоход зураг авалтын үеэр ганцхан өдөр амрахыг их хүсдэг байж. Бүх хүний дотор “амралт хэзээ вэ” гэх асуулт төрж байсан байх. Энэхүү уран бүтээлийг бүтээхийн тулд жүжигчдийн ур чадвараас гадна техник, төхөөрөмж, кино багийнхны тэсвэр тэвчээр их шаардагдсан.

 

-Та болон бусад эмэгтэй жүжигчин -10 хэмийн хүйтэнд даашинзтайгаа зураг авалт оролцож байсан гэсэн энэ талаар?

 

-Тэсвэр тэвчээр гаргахгүй бол бүтээл амжилттай болохгүй. Амархан зүйл, амархан бүтдэг зүйл гэж үгүй. Энэ кинонд тоглохын тулд олон хүн өөрөөсөө их хүчийг гаргасан. Даарсан гэх шалтгаанаар зураг авалтаас зугтах эрхгүй. Бид хормын төдийд зураг авалтад оролцоод дулаахан байр руу орцгоодог. Харин кино багийнхан болон арын ажилчид бүх жүжигчид зураг авалтадаа орж дуусах хүртэл дулааныг мэдрэх боломжгүй байсан.

 

-Та энэхүү уран бүтээлд Цагаан хатны дүрд тоглосон. Хорон санаат хатанд хорлогдож, ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэж буй хатны дүрийг бүтээсэн. Энэхүү дүрийг бүтээхэд ямар байв?

 

-Нэг үгээр гайхалтай байсан. Өдөр бүр гоёмсог даашинз өмсч, титэм зүүх мэдээж хэрэг гайхалтай байсан. Үзэгчид миний дүрийг хүчгүй гэж харж магадгүй байх. Жинхэнэ хайраасаа болж хорон санаатад бууж өгч байгаа сул дорой дүр мэт харагдавч, бусдын олж харж чадахгүй их хүчийг энэ дүрээс мэдэрч болно.  Хайр, уян зөөлөн сэтгэл ямар хүчтэй, агуу гэдгийг энэхүү дүрээс мэдрэх боломжтой.

 

 

-Цасан хатан таны мөрөөдлийн дүр хэмээн сонсч байсан. Энэ үнэн үү?

 

-Тиймээ би үлгэрийн кинонуудад их дуртай. Хүүхэд байхаасаа  л хатны дүрийг бүтээхийг хүсдэг байлаа. Уран зөгнөлт кинонд хатны дүр бүтээхийг эртнээс мөрөөдсөн. Мөрөөдөл минь биелсэнд тун баяртай байна.

 

-Жүжигчид ер нь уран бүтээлийнхээ тухай хэр ярилцдаг вэ?

 

-Байнга. Нэг жүжигчин зураг авалтад оролцож байх үеэр бусад уран бүтээлчид уран бүтээлийнхээ тухай ярилцаж, санал бодлоо солилцдог. Туршлага бүгдээс хүчтэй гэдэг. Тиймээс уран бүтээлчдийн хамтын туршлагаар киногоо амжилтад хүргэхийг зорьсон.

 

-Та уг бүтээлээс гадна шинжлэх ухааны тухай өгүүлэх “Маргаашийн хязгаар” кинонд тоглосон. Энэхүү уран бүтээлд Том Крузтэй хамтран ажилласан?

 

-“Маргаашийн хязгаар” киноны зураг авалт дуусаад л би “Анчин: Өвлийн дайн” киноны зураг авалтад тоглосон. Дүрдээ орохын тулд өөрийгөө өөрчлөх хэрэг гарсан. Сайн бүтээл гаргахын тулд жүжигчид дүрдээ сайн орсон байх ёстой. Яг хуучин хувцсаа солиод шинэ хувцсаа өмссөн мэт өөрчлөлтийг гаргах хэрэгтэй. Сансрын тулаанчаас хатны дүрийг бүтээхийн тулд их хичээсэн.

 

-Та ганцхан жилийн дотор гурван гайхалтай бүтээлд тоглосон?

 

-Энэ бүхний ард гарсан өөрөөрөө бахархаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин