Дохио!!! Увс, Завханы нутгаар цасан шуурга шуурна
2017-12-28

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд  хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

 

Малчид, тээвэрчид,  иргэдийн анхааралд:

29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон  анхааруулж байна.

 

2017 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын болон  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь болон Олон нуурын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 1-6 градус хүйтэн, Өмнөговийн нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин