Мьянмарт баригдсан “Ройтерс”-ийн сэтгүүлчдийг суллажээ
2017-12-28

Мьянмарын хууль сахиулагчид  энэ сарын эхээр “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлчийн баривчилсан билээ.

 

 

Сэтгүүлчдийг шашны цөөнх гэгддэг Рохинжи үндэстний амьдардаг Ражин мужид хууль бусаар нэвтэрч, улмаар зураг авч, мэдээлэл бэлдсэн хэмээн буруутгаж баривчилжээ.

 

Тэгвэл сэтгүүлчид боло 31 настай Ва Лон, 37 настай Кяв Сой О хоёр долоо хоногийн турш саатуулагдсаны эцэст өчигдөр суллагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Орон нутгийн хэвлэлийнхэн “Сэтгүүлчид Ражин мужид явуулж буй армийнхны талаар нууц материал олж авсан учир баривчлагдсан” хэмээн мэдээлсэн байна.

 

Сэтгүүлчдийн өмгөөлөгч нийслэл Янгон хотын шүүхэд хүсэлт гаргаж, тэднийг суллуулж чаджээ.

 

Прокурорууд сэтгүүлчдийг Нууцын тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн буруутгаж, 10 хүртлэх жилийн ял төлөвлөж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин