Санкт-Петербург хотноо дэлбэрэлт болж, 10 хүн шархаджээ
2017-12-28

ОХУ-ын Санкт-Петербург хотноо үйл ажиллагаа явуулдаг “Perekrestok” гэх супермаркетад дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Уг дэлбэрэлтийн улмаас арван хүн шархадсан” талаар Хотын цагдаагийн газраас уламжлав.

 

Шархадсан хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоогоор ухаан ороогүй байна. Дэлбэрэлт тус дэлгүүрийн тээш хадгалах хэсэгт болсон гэв.

 

Цагдаагийнхан уг дэлбэрэлттэй холбогдуулан хэд хэдэн хүнийг саатуулсан хэмээн албаныхан уламжилжээ.

 

Гэхдээ саатуулагдаад буй дээрх этгээдүүд "супермаркетад болсон дэлбэрэлттэй холбоогүй" хэмээн мэдүүлгийнхээ үеэр дурьдсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин