Утааны асуудлаар ажлын хэсэг байгуулна
2017-12-28

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд  горимын санал хэлсэн  гишүүд утааны асуудлыг хөндлөө. УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнэ “Утааны асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Энэ асуудлыг ҮАБЗ, Засгийн газартай хамтраад хаалттай хуралдаан хийж шийдэх хэрэгтэй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Би тойргоороо явж байхад гэр хорооллын өрхүүд нүүр түлэхээс өөр аргагүй байдаг. Харин янз бүрийн зүйл шатаадаг нь байхгүй болс он байна.  Хороо захиргаа, эрчим хүчний асуудал эрхэлсэн байгууллага ямар түлш хэрэглэж байгааг шалгаж байх шаардлагатай. Бид бүхэн энэ асуудал дээр шийдэл хүрэх хэрэгтэй” гэсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Утааны асуудал анхаарал татаж байгаа. Үүнийг УИХ, Засгийн газар анхааралдаа авч, хууль тогтоох байгууллагын хувьд өмнө нь энэ асуудлаар ярилцах хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулж, шуурхай хэлэлцэх шийдэх хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай бол олон улсаас дэмжлэг хэрэгтэй. Горимын санал бол шаардлага. Утаа улсын хэмжээний асуудал болоод байна хэмээлээ.

Н.Нягт 

 

Shuud.mn
Сонин хачин
монгол:
Монголын сор болсон эрдэмтэдийн баг оролцсон ажлын хэсэг байгуул. 76--аас ажлын хэсэг байгуулаад хэрэггүй тэд мэдэхгүй, Тэр эрдэмтэдийг нийтэд зарла. Төр солигдсонг тэд солигдохгүй ажлаа хийж байхаар зохион байгуулах хэрэгтэй. .
2018-01-02