Эмнэлэг, гэр хороолол хэсч шоудахаа больцгооё
2017-12-28

УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2018 оны чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэж, нийтээрээ утаа гэгч дайсантай тэмцэхийг хүслээ. Тэрбээр:

 

-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нам хороондоо л үзэлцээд байдаг. Ингэхийн оронд бүгд нийлээд утаатай байлдмаар байна. Дайсан гэж байдаг бол монголчууд бидний дайсан утаа болчихсон байна. Дайснаа дарж авъя л даа. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, намууд, төрийн бус байгууллага, иргэдтэйгээ бүгд хамтдаа утаатай байлдъя. Утаагаа л дараад авмаар байна.

 

2017 оны гуравдугаар сард Агаар орчны бохирдлыг буруулах үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрт утааг дарах бүх шийдэл суусан, тодорхой ажлууд ч хийгдэж байсан. Энэ ажлуудыг үргэлжлүүлэх, эрчимжүүлэх, УИХ, Засгийн газар ажлаа уялдуулах вэ гэдэг төвлөрч ажиллая. Тэрнээс биш хэсэг бүлгээрээ эмнэлэг хэсээд, гэр хороололд очоод, маск тарааж шоудсан, аргалсан, хэлбэрдсэн байдлаар хандаад бид утааг дарж чадахгүй ээ. Бодлого гаргамаар байна. Ерөнхийлөгч, Засгийн газрыг байлцуулан яаралтай хуралдан урт хугацаанд, богино хугацаанд ингэж ажиллая гэсэн шийдлийг яаралтай гаргах хэрэгтэй байна. 2018 оны УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд энэ асуудлыг хэлэлцэж ярихыг хүсч байна” гэсэн юм.

 

Дашрамд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээний гамшгийн байдалд хүрсэнтэй холбогдуулан богино болон урт хугацаанд хэрэгжүүлэх саналаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлээд байгаа. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
эмнэлгээр мөнгөний хүүхэн үүрийн туяаг дагуулаад гүйж байх шиг гэр хороолодд ядуу ардаааа гэрээ дулаал мааскаа зүү гэж даапаалаад ч явж байх шиг мөнч шоудож байна даа
2017-12-29
Зочин:
тэндэр идээд л таргалж барзайгаад суугаад байх уу
2017-12-29
Зочин:
Гэр хороолол эмнэлэгээр орж үзэж байж л мэдрэнэ биздээ чамайг бодвол хөрсөн дээр буугаад байгаа юм биш үү
2017-12-28
Zochin:
Gevch ta said bhdaa yu hiisen tanig harahaar ih l tsoglog asuudal devshuuleh yum bielelt ni yu ch bhgui
2017-12-28
Зочин:
Гэр хороолол эмнэлгээр явж байдалтай танилцахгуй компани Засгийн газраасаа гое ярицгаагаад л сууцгаах естой юм байх даа
2017-12-28
Иргэн:
Дарга нар ундсэн ажлаа мартаад шоудах нь их болсон хуурамч нийгэм ирсэн шуу дээ.
2017-12-28
Зочин:
ЭНЭ ӨӨРӨ ЮУ ХИЙСЭН ХҮН ГЭЭД ТЭНГЭРИЙН ЛҮНДЭН БУУЛГААД БАЙНА АА, УНАСАН ХҮН УУРТАЙ ГЭГЧЭЭР УХААНГҮЙ ЮМ ЯРИХАА БОЛЬ, ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД ХААНА АЖИЛЛАХАА ӨӨРӨӨ МЭДНЭ, ЗА, ӨӨРӨӨ ЮУ ХИЙСЭН ХҮН БЭ,,,
2017-12-28
Өвгөн:
Утаа гэдэг үгээр илэрхийлээд байх юм, нөгөө талаас энд хөрсний бохирдол, тоосонцор маш хүнд болоод байгаа даа, Ноёдууд тэгээд болгоох биз дээ, энд ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮЧИЙГ АШИГЛАХ уу, яах уу... мөнгө зардаг илбэтэй шүү та нар
2017-12-28
Зочин:
концессоо яасан бэ чи, бас л ард түмэнд өр
2017-12-28
gulug:
Uuruu anhaarlaas garchixna geed vxex gj bnaa erunhiilugch yagaad yawaad ajil shalgaj boldoggvin be aan chi tiim lag yum bol xiisnee zarlaach zarlax yu ch bxgv idej yyj bj idej uudgvin bol naanaasaa chadwal garchaach
2017-12-28
Зочин:
утаа гэдэг дайсныг улстөрч та нарбийболгосон биз дээ.
2017-12-28
Зочин:
мань эрийг ЗГ ын гишүүн сайд бхад утаа бж л бсан даа.
2017-12-28
irgen:
Shoudaxaa bolix xeregtei.boditoi ajil xiimeer bn.1rt ix surguuliudiig xotoos gargax xeregtei.uuniig dagaad oyutaniig dagaj xotod ger xoroolol uusgaj bgaa irgediin too buurna.xodoo oron nutag ajiliin bair bii bolgox asuudliig shiideechee.xodoo oron nutagtaa ajiltai bol oyutan dagaj xotod irex uu.gemt xergiin garalt bagasana. 2rt.xodoo oron nutagaas niislel xotruu shiljin irex xodolgoond xaalt tabix.tegexgui bol xodoo oron nutagt amidrax xungui bugd xotodoo shigdeed araar ni xytaduud maliig chin mallaj irex jil barag Myngat malchin LI obogton todron shuu.ymiig ug garal undseer ni abch uzexgui bn.toriin bodlog gej ym alga.Ulaa shagaisan xeden xuuxeduud uls bolj togloj bn
2017-12-28