“Улаанбаатарын мөнгөн үдэш”-ийн зөвлөхөөр Н.Наранбаатар ажиллана
2017-12-28

“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнтэй холбогдуулан холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ.

 

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс тус цэнгүүний үеэр 26 улсын байцаагч ажиллах юм байна.

 

Харин нийслэлийн Онцгой байдлын газраас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаа мэдэгдлээ. Мөн Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүрэгт байрлах Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу зэрэг  таван газар нийслэлд пиротехникийн хэрэгсэл буюу салют буудуулах, ашиглах  эрхтэй аж. Тиймээс бусад газар салют буудуулахгүй байхыг зөвлөлөө. Мөн 2011, 2012 онд шаардлага хангаагүй салютаас болж 11 хүн гэмтэж байжээ.

 

Цагдаагийн байгууллагаас стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундаа хэрэглэх,  мөн хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг иргэдэд санууллаа.

 

Мөн нийслэлийн Тээврийн газар тус цэнгүүний үеэр найман чиглэлд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэхээ мэдэгдлээ.   

 

Арванхоёрдугаар сарын 31-нд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг “UBS”, “TV5” зэрэг телевизүүд шууд дамжуулах аж.  Цэнгүүн 21.00-01.00 цаг хүртэл үргэлжилнэ. Түүнчлэн найруулагчаар УДЭТ-ын найруулагч Б.Чингүүн, зөвлөхөөр төрийн соёрхолт Н.Наранбаатар  ажиллах юм байна.

 

Өнгөрсөн жил шинэ жилийн баярын цэнгүүнд 10 гаруй сая төгрөг зарцуулжээ. Энэ жил зарцуулах мөнгөн дүн гараагүй байгаа гэнэ.

 

М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хувцас хунар дулаан гэхдээ хар өнгийн байх, цагаан,мөнгөн өнгөтэй зүйлс хэрэггүй дорхоноо тортог хөө болж хар болно гэж зөвлөв.
2017-12-28