Цалинг нь барьцаалан оронсууцжуулж болно
2017-12-28

Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр хүргүүллээ. “Хүн амын тавь орчим хувь нь амьдарч, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдагдахаас хамгаалуулах үндсэн эрхээ эдэлж чадахгүй хордож, хохирч байгаа нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэн нь сайн хэрэг боловч төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаад онцгой анхаарч шийдвэртэй арга хэмжээ авах зүй ёсны шаардлага тулгарч байна.

 

Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их”, бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь РМ10, РМ2.5 тоосонцорын агууламж 16-27 хувь их,   24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их байна гэсэн дүн мэдээ надад ирж байгаа бөгөөд Багануур, Багахангай гэсэн хоёр дүүргээс бусад дүүрэгт агаарын бохирдол нэмэгдэж нэн аюултай хэмжээнд хүрч байна” гэдгийг онцлоод  агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэхийг хүссэн байна” тухайгаа Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах саналыг яагаад гаргах гаргах болсон бэ?


-Би 2010 онд БХБ-ын сайд байхдаа утааг цогцоор нь шийдвэрлэх боломж байна гэдгийг судалж байсан. Энэ нь байгалийн баялгаа судалж, баялгийнхаа хоёр хувиар мөнгө босгон хөдөөг хөгжүүлэх замаар хот руу чиглэсэн урсгалыг зогсоох асуудал байсан. Хөдөө орон нутаг хүн амьдрах таатай орчинтой, малаас гаралтай түүхий эд нь борлогддог байх ёстой юм. Харин хотын тухайд, дагуул хотуудыг бий болгож, шилжүүлэх гэсэн цогц шийдэлтэй “Хоёр хувь” гэсэн 17 минутын танилцуулга хийж байсан. Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр  маш том улс төр, бизнесийн бүлэглэл гарсан. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг зөвхөн утаатай тэмцэх, бууруулах нэрийдлээр завшсан байгаа. 100 орчим сая ам.долларыг утаагүй зуух гэх мэтээр мөн хэрэглүүлсэн.

 

Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан буюу 10 дугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган” зохион байгуулсан. Энэ чуулганаар утааг бууруулах, багасгах арга шийдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь хэнд ч очоогүй. Одоогоос 1 жилийн өмнө 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаад утаатай холбоотой ажлын төлөвлөгөө гаргаад нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад яамдад хүргүүлсэн. Энэ төлөвлөгөөг өнөөдөр харахад зөвхөн 6300 айлыг л цахилгаантай холбосон гэсэн мэдээлэл байна. Энд дахиад л мөнгө идэх аргууд орж ирсэн. Тавантолгойгоос Сайншанд руу 500 км автозам барьж, коксжих нүүрсээр иргэдийг хангана гээд 600 тэрбум төгрөг төлөвлөсөн байх жишээтэй. Гэтэл коксжих нүүрсийг иргэдийн зуух дийлэхгүй.

 

 

Асуудал гараад байх тусам мөнгө зардаг. Мөнгө зарах тусам бизнес болдог. Эрх мэдэлтэй хүмүүс иргэдэд зовлон болж буй зүйл дээр тоглодог асуудал дахин давтагдсаар байна. Иймд агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд судалж шийдвэрлэхийг яаралтай хүсье гэсэн саналыг өнөөдөр хүргүүллээ. Үндсэн хуулийн 25.2-т зааснаар УИХ Онц байдал зарлах эрхтэй гэж заасан. Тиймээс УИХ өнөө, маргаашгүй хэлэлцэж Онц байдал зарлах эсэхийг шийдэх байх.
 

-Онц байдал зарласнаар ямар шийдэлд хүрэх вэ?

 

-Эцэг эхчүүдээс агаарын бохирдол, утаатай холбогдуулан болон эмнэлгийн орны хүрэлцээ маш хангалтгүй байгаа талаар олон гомдол санал ирж байгаа. Тиймээс өнгөрөгч амралтын өдрүүдэд эмнэлгүүдээр явж нөхцөл байдалтай танилцсан. Байдал маш хүнд байгаа. Үүнээс гарахын тулд Цэргийн эмнэлэг, ТТАХНЭ-ийг дайчлан шийдэл гаргасан. Энэ эмнэлгүүдэд дөрөвдүгээр сар хүртэл хүүхэд хүлээн авахыг зөвлөсөн саналыг Засгийн газарт хүргүүлсэн байгаа. 


 

Миний дэвшүүлж байгаа саналууд маш тодорхой. Барилга хот байгуулалтын сайд байхад утаанаас салах гаргалгаа, судлах үүргийг надад ҮАБЗ-өөс өгсөн. Улс орнуудад утаанаас салсан туршлага бий. Жишээ нь Куала Лампур засаг захиргааны шинэ хот байгуулсан. Казахстан, Сөүл, Турк гээд олон орны туршлагаас авч болно. Тэгэхээр Засаг захиргааны нэгжүүд, ЭСЯ-д, их сургуулиуд, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагуудыг хотоос гаргах ёстой. Энэ шийдвэрийг яаралтай гаргаж, хавраас ажилдаа орох хэрэгтэй. Ингээд гэр хорооллын иргэдийг ажлын байраар хангаж, орон сууц барих ажилд оруулж, эргүүлээд орон сууцны зээлд хамруулж болно. Нэн яаралтай хийх зүйл гэвэл 2018 онд баригдаж дуусах 80 мянга орчим орон сууц байна. Үүнээс 3600 орчим нь ашиглалтад орчихсон, ус дулаанаа авчихсан байна. Үүнийг төрийн албаны үйлчилгээний ажилчдад цалингаар нь барьцаалан олгож болно. Энэ хэмжээгээр яндан багасна. Энэ мэтчилэн шийдлүүд байна. Үүнийг холбогдох яамдуудтай ярилцаад зөвшилцөлд хүрч байгаа. Гэхдээ энэ саналуудыг Ерөнхийлөгч болсон хойноо ярьж байгаа юм биш. 2010 оноос эхэлж ярьсан.



-Онц байдал зарлах бэлэн бус байна гэсэн асуудал бас гарч байна?

 

-Иргэдээс ирж байгаа гомдол саналыг үндэслээд Ерөнхийлөгч УИХ-д саналаа өгч байгаа юм. УИХ-д эрх нь байгаа. УИХ хэлэлцээд онц байдал зарлах хэмжээнд хүрсэн үгүйг хэлэлцэж шийднэ. Сая УИХ-нд чуулганд С.Бямбацогт гишүүн утаатай нам гэхгүй тэмцэж ялъя гэсэн. Энэ бол зөв. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүн мөн утаанд зориулсан мөнгөнд эзэн байгаа, энэ эздийг АТГ шалгаач гэж маш тодорхой санал хэлж байна. Энэ бол эзэнтэй, шийдвэр гаргасан хүнтэй асуудал. Тиймээс утаа нь багасаагүй учир мөнгийг нь буцааж авч, эргэн зарцуулах эрүүл саналууд гишүүдээс гарч байна. 
Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ахмадын тэтгэвэрийг 2018 оны 1-р сарын 1-нээс нэмнэ гэлүү хэдэн хувиар нэмэх вэ
2018-01-01
Зочин:
Ахмадуудынхаа талаар юу хийх гэж байна да
2018-01-01
Зочин:
Ахмадуудынхаа талаар юу хийх гэж байна да
2018-01-01
Зочин:
bas nogoo zeel teglene gej tenegtdegiin 2r angi ni uu. tsalin hyamd deerees ni ajiltai bh batalgaagui garuudad yag ogch haragdaach.
2017-12-29
Зочин:
Шороо овоолдог ац
2017-12-29
зочин:
Баталгаатай ажлын байр ендер цалинтай улсад ипотекийн зээл хэрэгждэг болохоос Монгол шиг улсад гурийж 3-н жил телеед л байраа хураалгана. Жинхэнэ дампуурал болно. Яг Америкийн моргейжийн зээлийн хямрал шиг. Баахан Хятадууд хямд байшин худалдаж авч зуйл дууссан даа.
2017-12-29
zocnin:
hashaa baishingiin ni uls hyraaj awcn tsalingaar ni tohiruulj bairand oruulna gedeg zow sanaa. ingej zorigtoi alham hiihgyi bol mongolcnuud ene yawaa nasandaa cn saihan amidaraxgyi shyy de JENKO ZOW ZORIGTOI ALHAM HIIDEGEEREE BUSAD OMNOX dulzenguudees yalgarcn bna
2017-12-29
Ard:
Hudlaa yriad yahaw Dee! Naad shougaa bolimoor Battulga! Ard tumen chamaig hen gedgiig Mende shuu de! Hudlaa unen holsnii bicheech nar bolimoor do!
2017-12-29
Benz:
Jenkood avah neg goyo chanar bnaa ter ni yumand goyo setgeltei handaj bn.enhbayar ebii ed nariig bodhod uls turjij shagnal show hiihgui bga ni ih taalagdaj bn.ug ni zandaahuugiin enhboldoor ATG iig udirduulahiin bol mongoliin tur zasagiin suuliin heden jil hulgaid aldsan mungiig baaraggui barij avna daa haramsaltai ni z.enhboldiig 2 huvaaj bolohgui l bhldaa kkk
2017-12-28
Зочин:
Battulgiin baishind bolj bolj bna daa. Battulga bank bish yu baritsaalahiig zaah erh baihgui dee , harin uuriinh baishind bol ulsad hamaa alga.
2017-12-28
Zochi:
Neg l ih duhlaa aashsan khvn bna.urd ni khergjuulchihgui yasiin.
2017-12-28
kkkkk za soliorood:
kkkkk negent l darga nariin tolgoid ene baitugaig shiideh uhaan baihguigees hoish duugai l aytaihan tsuslaad suuj baih heregtei sh dee . ene jil zundaa gantai uvul errt tsas darsan tegeed uul ni malchdad tuslamj gej hudlaa hutsaad uursduu tsudiitelee idej baihaar orosoos hiveg oruulj ireed chuluutei zaruulsan bol udiid tejeeliin une gaigui l baih bailaa . yag unendee say 12 r sard neg muu chenj malchin hunii 10 jiliin orlogiig gants sariin dotor hiveg damlaj zaraad olj baihiig uzlee l dee . iim tur zasag yum hiigeed yahav dee hudluh tusmaa l ulsdaa gai tarina
2017-12-28
Зочин:
Онц байдал зарлаж утаа үйлдвэрлэгч дотоодын дүрвэгсэдийг нутаг руу нь албадан буцаа. Манайд ямар дайн байлдаан болсон биш. Тэнд зүгээр өөрөө өөрсдийгөө болгоод амьдарч байсан хүмүүс ямар үлийгээ хийх гэж хотод шавааралдаад хорт утаагаар бусдыгаа утаж хамтдаа үхэцгээе гээд шигдээд суугаад байгаа юм бэ? Зайлцгаа
2017-12-28
zochin:
Zuv sanal tavisan bna .Xotiin tuvlurul hetersen .Huduu amidrakh nurtsuliid ni haraj uguul yavuul .
2017-12-28
хашаа байшинтай хүн хамгийн баян:
Өөрийн гэсэн эзэмшил газартай, түүн дээрээ байшинтай хүн л жинхэнэ аминдаа арчаатай баян хүн гэгддэг шүү дээ, өндөр хөгжилтэй оронд. Өөрийн хашаалсан газар дээрээ байшин бариад халаалтаа цахилгаанаар, харин бохироо шийдэх септик танкаар шийдэхэд л төр засаг дэмжлэг үзүүлмээр байна. Газрыг нь чөлөөлөөд түүн дээр нь ядуучуудын хороолол ши г олон давхар бөөнөөрөө шавааралдаж амьдардаг болгох хэрэггүй л юмсан
2017-12-28
Зочин:
32 iin toirgoos ehleed havaraas shuud nuulgeed ehelchii ydaj 7 buudal hurtel gazar chuluulchihud ih uur bolii shuu chuluulsun gazar deer ni harin ter horoolluudiih ni ded butetsiig tataad ugchii odoo yrij guitssen ajil hereg bolgo tsahilgaanii hungulult utaagui zuuh tulsh gesen ulgeruuded odoo neg tugrug ch buu tusuvluuchee business shuu dee unuu margaashaa argatsaasan l....
2017-12-28
Зочин:
Төрийн албаны ажилтан гээл ялгаал салгаал унахын дийлэнх нь зах дээр наймаа хийнэ, зарим нь хувийн хэвшилд ажилдаг тэгээл тэд байранд орж чадхгүй болно ямар ч сонин шийдэл вэ
2017-12-28
Зочин:
казак улсад орон сууцныны халаалт усыг нь орон сууцны хамт барьж өгөөд үлдсэн ажлыг гь орон сууц авсан улсууд өөрсдөө дуусгасан туршлага байдаг гэсэн орон сууцны хөлснөөс багасгаад өгвөл хүмүүс өөрснөө сүрхий хийнэ дээ
2017-12-28
Зочин:
хойд гэр хорооллыг богд ууланд туннел гаргаад урагш нь нүүлгэ. суларсан газар дээр орон сууц барь
2017-12-28
хашаа байшин:
Орон сууцанд орсон айлуудын хашаа байшин байж л байгаа цагт тэндээс утаа гарнашд... тэр хүмүүс өмчилсөн газар, орон сууцаа дараагийн хэн нэгэнд түрээслүүлж эсвэл зарна тэгэхээр утаа гардгаараа л гарна... шүү дээ арай нухацтай амьдралтай өөр арга зам хайх хэрэгтэй байна аа...
2017-12-28