100 өвлийн өвгөний парад дөрөв дэх жилдээ боллоо
2017-12-28

 

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, 23 хороод, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой 100 өвлийн өвгөний парадыг 4 дэх жилдээ зохион байгууллаа.


Параданд өвлийн өвгөн нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцож нийт Баянголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, бяцхан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Өвлийн өвгөн, цасан охидын парад Баянгол дүүргийн “Ган зам” 20-р сургуулиас "Өргөө" кино театр хүртэл алхлаа. 


Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд болж буй энэхүү баярын парадад дүүргийн удирдлагууд болон 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатрууд, мөн Баянгол дүүргийн иргэд оролцлоо.

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Сантанууд бус өвлийн өвгөд болохоор гоё байна
2017-12-28
Зочин:
Цэнхэр дээлтэй Монгол өвлийн өвгөд нэг л нүдэнд дулаахан. Коко кола өвгөд бол нүдэнд дасахгүй юм бноо
2017-12-28