Элэгний С вирусийн “Ледвир” эмийн үнийг тэглэлээ
2017-12-28

 

Элэгний С вирусийн халдварыг таслан зогсоох зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа.  Хөтөлбөрийн хүрээнд  С вирусийн эсрэг нэлээд хэдэн эмийн үнийг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгох болсон. Тус төрлийн эм 340-700 мянган төгрөгийн үнэтэй байсныг 210 мянган төгрөгийн хөнгөлөлтэйгөөр олгож байсан. Харин ЭМЯ, “Эм импекс концерн” хамтран өнөөдрөөс С вирусийн эсрэг үйлчилгээтэй “Ледвир” эмийн зардлыг улсаас гаргаж, даатгалтай иргэдэд үнэ төлбөргүй хэрэглэх боломжийг бий болголоо.  

 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд элэгний С вирусээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилго тавиад байгаа билээ.

 

 М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэтхэгийн чанар муутай эм оруулж ирээд борлуулалт муу болохоор шахаа хийж ЭМД-гаас авах гэж байна. АНУ-н ,, Харвони,, гэдэг эмний хаана нь ч хурэхгуй.
2017-12-29
Зочин:
Bi daatgalgui tiim bhoor virusteigee uldene tegeheer mongol c virusgui uls bolj chadahgui
2017-12-29
zz:
dr chi yasan ih mungutei nohoin hool ve
2017-12-29
dr:
buh um unegui bolno gedeg mash buruu. hun bur eruul mendiinhee tuluu haruitslaga huleeh yostoi, buh umiig uneguiduullheer mongolchud uy ch hiihgui
2017-12-28
Kkk:
Unen bol ardiin nam 2020 ond zuvhun ene shiiveriinhee tuluu 60 suudal avna ter bol baaraggui deer ni utaag shiideh yum bol 76 suudal avna ter bol baaraggui an nam daraagiin erunhiilugchiin songuulid l bolomj uldene dee
2017-12-28