Найзууд 60 жилийн дараа ах, дүү гэдгээ мэджээ
2017-12-28

Уолтер Макфарлин, Алан Робинсон гэх хоёр найзад итгэхийн аргагүй үйл явдал тохиосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Учир нь өсвөр наснаасаа найзалсан хоёр найз 60 жилийн дараа төрсөн ах, дүү болохоо мэдсэн байна.

 

Тэд Хавай арлын Хонолулу хотноо мэндэлсэн бөгөөд анх бага сургуульд байхдаа танилцаж, өнөөг хүртэл нөхөрлөсөн аж.

 

 

Алан Робинсон 72 настай бол Уолтер Макфарлин 74 настай юм.

 

Дэлхийн II дайны үеэр япончууд Сувдан эрэг рүү гэнэт дайрч, олон хүний аминд хүрсэн билээ. Уг үйл явдлын дараа хөвгүүдийн эмээ нь Макфарлинийг айлд өргүүлжээ. Ийнхүү төрсөн ах, дүү нар салцгаасан байна.

 

 

Айлд өргүүлсэн Макфарлин хэдэн жилийн өмнөөс төрсөн эцгээ олохоор “ДНК”-ийн шинжилгээ өгч, улмаар төрсөн дүүгээ, дотны найзаа болохыг мэдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин