Yahoo Sports: 2017 оны шилдэг боксчид
2017-12-28

 

Дэлхийн боксын ертөнцийн хувьд 2017 он маш олон гоц амжилттай жил байлаа. Зарим жилүүдэд оны шилдэг боксчин 9 сар гэхэд тодорхой болчихсон байдаг бол энэ жил тийм амар байсангүй. Ингээд 2017 оны шилдэг боксчдыг yahoo sports-оос жагсаан бичсэн байна. Эдгээр нэрс дунд бокст хорхойтой хүн бүрийн танил нэрнүүд хөвөрнө. Энэ жил хоёр тулаанд орж ялагдал хүлээгээгүйн дээр Владимир Кличког хүртэл буулган авч, яг одоогоор IBF/WBA хэмээх хоёр холбооны хүнд жингийн бүсийг эзэмшигч Энтони Жошуа, WBC холбооны хөнгөн жингийн аварга Мики Гарсиа, агуу Роман Гонзалез болон WBO холбооны дунд жингийн хаан Васил Ломаченког өвдөг сөхрүүлсэн Шри Сор Рунгвисай, мөн сүпер хөнгөн жингийн аваргаТэррэнс Крауфорд нараас хэн нь шилдгийг тодруулахад ихээхэн бодох хугацаа орно.

 

Эдгээр дундаас хамгийн шилдэг тулаан нь Жошуа-Кличко гэсэн тулаан байв. Үүнтэй өрсөлдөх үзүүштэй тулаан нь Рунгвисайн Гонзалезийг ялсан тулаан байж болох юм. Харин оны шилдэг хүнд цохилтоор Гарсиагийн Дэян Златиканинг буулган унагаасан цохилт болон Ломаченкогийн Гуэллермо Рижондог буулган авсан цохилтууд нэрлэгдэж болохоор байгаа аж.

 

Гарсиа нь өнгөрөгч онд 2-0 гэсэн амжилттай байсны дээр Дэян Златиканыг гуравдугаар үед хүнд цохилтоор дутуу гаргаж, 7 сард Адриэн Бронэрийг шүүгчдийн илт давуу оноогоор буулган авсан. Харин Энтони Жошуа нь Кличког 11 раундын тулаанд хугацаанаас нь өмнө дутуу гаргаж, 10 сард Карлос Такамыг 10 раундад өвдөг сөхрүүлсэн.

 

Рунвисал нь энэ онд Yahoo Sport-ын гаргасан чансааг оны эхээр тэргүүлж байсан Гонзалезийг шүүгчдийн шийдвэрээр ялсан юм. Харин Ломаченко 3 тулаанд орсон юм. Хоёрдугаар сард Жэйсон Сосаг, 8 сард Мигуэль Марриагаг, 12 сард Рижондог тус тус буулган авсан. Харин Крауфорд нь Олимпын алтан медальт Феликс Диазыг 5 сард ялсныхаа дараа Жулиус Индонгог 8 сард хүчин мөхөсдүүлсэн.

 

Ингээд товчхон танилцуулахад ийм байгаа юм. Эдгээр тулаанчдаас 2017 оны шилдэг боксчин тодрох нь гарцаагүй биз ээ гэж Yahoo sport сайт онцлон бичжээ.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин