Музей, галлерей өнөөдөр үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-12-29

Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ. Эртний түүхт монгол түмний эв эеэ хичээн байж олсон тусгаар тогтнол хөгжил цэцэглэлд хөтөлж, хүн төрөлхтний түүхийн буурал хуудсыг зузаалсаар 106 онтой золгож байна. Уг баярыг тохиолдуулан Монголын театрын музей энэ өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

Мөн Монголын уран зургийн галлерей ч өнөөдөр 10.00-17.00 цагт үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Уран зургийн боловсролын төвөөр зочлохоос гадна зургийн уралдаанд оролцож, шагналын эзэн болох боломжтой юм.  

 

Үүнээс гадна Богд хааны ордон музейн ХААН ТУУЛЬСИЙН ӨРГӨӨ-нд Жилкерийн удмын ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж “Амгалан төрийг байгуулж, арван хорыг таслагч Алтан хар Торц” хөлгөн туулийг бүрэн эхээр нь хайлна. Өнөөдөр 15.40 цагт эхлэх арга хэмжээ мөн үнэ төлбөргүй байх юм. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин