Жэралд Грийн Хьюстон Рокэтс багт нэгдлээ
2017-12-29

Түрүү жил Бостон Сэлтиксийн хамтаар бүсийн шигшээ хүртэл явж, хасагдах шатны зарим тоглолтуудад сэлгээний гол оноо түүгч болж, зарим үед гараанд ч гарч байсан цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн аварга Жэралд Грийн энэ жил ямар нэгэн баггүй байсан. Тэгвэл тэрбээр өнөөдрөөс Хьюстон Рокэтс багийн гишүүн болоод байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Пуужингууд" түүнтэй нэг жилийн гэрээ байгууллаа. Гэхдээ гэрээ баталгаатай биш юм. Энэ нь түүний хэрхэн тоглохоос хамаарч гэрээ дуустал олгогдох цалингийн хэмжээ хэлбэлзэнэ гэсэн үг.

 

 

Харин лигийн дүрмийн дагуу 1 сарын 7 хүртэл түүний гэрээг баталгаажуулах эрх Хьюстон хотын багт байгаа. Түүнээс өмнө багаасаа хасч ч болох аж. Грийний хувьд энэ зун Милуоки Баксын бүрэлдэхүүнд бэлтгэлд хамрагдаж байсан ч бэлтгэлийн цугларалт дуусах үед багаас хасагдаад байсан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин