Тур Дэ Индонези дугуйн уралдаанд 15 баг бүртгүүлээд байна
2017-12-29

Дараа сард Индонези улсад болох Тур Дэ Индонези олон өдрийн дугуйн уралдаанд 15 баг оролцохоор болжээ. Харин тус улсын дугуйн холбооны тэргүүн Парама Нугрохо дор хаяж 20 баг болгох талаар ажиллаж байгаа гэнэ.

 

 

"Уг уралдаан нь нэгдүгээр сарын 25-28 хооронд Жава болон Бали арлууд дээр явагдана. Ингэхдээ Жава аралд байрладаг Боробудурын сүмээс гараанаас гарч Бали арлын Денпасарт өндөрлөнө. Яг одоогийн байдлаар 15 баг бүртгүүлээд байгаа. Гэхдээ дахиад 5 баг оролцох шаардлагатай байна" гэж тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа.

 

Оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа багууд нь АНУ, Франц, Австрали, Хонг Конг, Казахстан, Иран, Малайз, Нидерланд, Япон, Тайвань, Филиппин, БНСУ-ын багууд байгаа аж.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин