Дэлхийн спортын оддын ЗУЛ САРЫН баяр
2017-12-29

 

Дэлхийн одод зул сарын болон шинэ жилийн баярыг яаж тэмдэглэдэг вэ? Уур амьсгалыг хэрхэн оруулдаг юм бол? Ингээд тэдний инстаграмдаа оруулсан зургуудыг та бүхэнд үзүүлж байна. 

 

 

Холимог тулааны од Конор МакГрэгор гэр бүлээрээ бугатай өмд цамц өмссөн байна. Мэдээж зул сарын баяраар хайртай дотны хүмүүстэйгээ байх ёстой. Харин нэг гэр бүл гэдгийг илтгэх мэт адилхан хувцас өмсөцгөөжээ.

 

 

Дунд жингийн боксчин, Мексик мангас гэгддэг Канело Алварез том том бэлгэн дундаасаа ялгарахгүй сууж байна. Гацуур нь ч гэсэн их өвөрмөц юм.

 

 

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Неймар харин  их даруухан баярласан бололтой.

 

 

Дэлхийн хамгийн шилдэг хоёр хөлбөмбөгчний нэг Лионель Месси гэр бүлийнхээ хамтаар ноён хатагтай Клаусын гэр бүлтэй уулзжээ. Санта Клаус ч бас Барселонагийн довтлогчийг дэмждэг бололтой. Ханандаа барселонагийн өмсгөл өлгөсөн байгааг хар даа.

 

 

Жэйми Варди болон түүний гэргий Ребэка, тэдний гэр бүлийн бусад гишүүд бүгдээрээ цуглажээ. Энэ удаад баавгайн иж бүрэн хувсаар гоёцгоосон байна. аав баавгай, ээж баавгай, бяцхан баавгай гэх мэт үгс энгэрт нь харагдана.

 

 

Арсеналын од Алекс Ивоби арай л даруухан гацуур сонгожээ.

 

 

шигшээ болон Челси клубын домог Фрэнк Лампард харин Сантагийн туслах элф болсон бололтой. Магадгүй нохойгоо хөллөөд бэлэг тараадаг ч байж болох юм.

 

 

Арсеналын хаалгач Войцех Шенсный гэртээ. Гэхдээ арай л албархуу хувцасласан байна шүү.

 

 

Манчестер Сити клубын хаалгач Эдерсон. Жинхэнэ уламжлалт зул сарын баяр. Гацуур, халуун бүлээрээ, бэлгэн дунд...

 

 

Тоттэнхэм клубын хамгаалагч Эрик Ламэла

 

 

Дэлхийн хамгийн баян тамирчдын нэг "мөнгө" хочит Флойд Мейвэйдэр.  Бусад баярыг бодвол их даруухан тэмдэглэсэн бололтой. Ихэнхи тохиолдолд гэртээ үдэшлэг зохиодог нэгэн гэхэд их даруухан сууж байна.

 

 

Челси клубын Натан Акэ. Нохойндоо их ач холбогдол өгчээ.

 

 

Кристал Паласын хамгаалагч Патрик ван Аарнхолт гадуур тэмдэглэсэн бололтой. Аварга том гацуурын дэргэд.

 

 

Бразилын 2015 оны хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах тэмцээний мисс Сюзи Кортез харин зул сараар гэртээ. Месси энэ зургийг хараад яаж хүлээж авсан бол?

 

 

Манчестер Юнайтед клубын Жесси Лингард

 

 

Энэ жилийн дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин шагналт Кристиано Роналдо харин халуун ам бүлээрээ тэмдэглэх дуртай бололтой.

 

 

Хенрих Мхитарян

 

 

Алекс Окслэйд Чемберлэйн гарах гээд хэн нэгнийг хүлээж суугаа бололтой

 

 

Жэймс Родригез болон түүний гэр бүл

 

 

Рио Фердинанд харин гэр бүлээрээ сайхан хувцасласан гэдэгтэ итгэлтэй байж болно. Мэдээж зулс ар учраас гацуураа тойрч зогсоод хүслээ хэлэх ёстой.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин