Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна
2017-12-31

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон  анхааруулж байна.

 

2017 оны 12 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус,  Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин